ХУД, Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга нарыг АТГ-аас саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

ХУД, Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга нарыг АТГ-аас саатуулжээ

ХУД, Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга нарыг АТГ-аас саатуулжээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очирыг Нийслэлийн прокуророос санал ирүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны есдүгээр сарын 14-ны өдрөөс өдрөөс яллагдагчаар татаж,  нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн түүнтэй хамт Төмөр замын цагдаагийн даргыг баривчилсан гэх мэдээлэл байгаа ч одоогоор тодорхойгүй байна.

Одоогийн байдлаар тэднийг ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд авлига, ёс зүйн асуудлаар саатуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэж мэдээллээ.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж