Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очирыг Нийслэлийн прокуророос санал ирүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны есдүгээр сарын 14-ны өдрөөс өдрөөс яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн түүнтэй хамт Төмөр замын цагдаагийн даргыг баривчилсан гэх мэдээлэл байгаа ч одоогоор тодорхойгүй байна.
Одоогийн байдлаар тэднийг ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд авлига, ёс зүйн асуудлаар саатуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэж мэдээллээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ