Ардчилсан нам ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Учир нь тус намын ҮЗХ-ны 228 гишүүний 43 нь төрийн албанд ажиллаж байгаа учир ийнхүү нөхөн сонгууль явуулахаар болсон байна. Уг нөхөн сонгуулийг энэ сарын 10-21-ны хооронд аймаг, нийслэлд явуулах бөгөөд нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүд 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл бүрэн эрх нь үйлчлэх юм байна.
С.СҮРЭН