“Golden star 2018” шагналын эзнээр Ч.Бадрал тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

“Golden star 2018” шагналын эзнээр Ч.Бадрал тодорлоо

“Golden star 2018” шагналын эзнээр Ч.Бадрал тодорлоо

“Chigiana international competition 2018” хэмээх олон улсын тэмцээний тэргүүн байр буюу GOLDEN STAR 2018 шагналыг Ч.Бадрал хүртжээ.  Зургаан сарын турш үргэлжилсэн энэхүү уралдааныг Италийн Chigiana академиас зохион байгуулдаг бөгөөд шалгаруулалт дэлхийн олон оронд зохион байгуулагдаж, нийт 1870 дуучин оролцсон байна.

 

Ч.Бадрал нь энэ онд ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй юм. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул энэ залуу 2006 онд Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид элсч, Гавьяат багш Ц.Ерөөгөөр зам мөрөө “засуулан” дуурийн урлагт хөл тавьсан түүхтэй. Оюутан байхаасаа ЦДБЭЧ-д ажиллаж байгаад 2012 онд Гнесиний нэрэмжит хөгжмийн академид ОХУ-ын ерөнхий сайдын тэтгэлгээр суралцах эрхтэй болсон Монголын анхны эрэгтэй дуучин болжээ. Тэрбээр мөн Улаан талбайд дуулсан анхны монгол дуучин. Авъяаслаг залуу дуучин маань ОХУ-д суралцаж байхдаа П.И.Чайковский болон М.Глинк, Римский Корсаков, Г.П.Вишневская, Е.В.Образцова И.П.Богачёвагийн нэрэмжит олон уралдаанд оролцож, түрүүлж мөн айрагдан, эх орныхоо нэрийг дуурсгаж иржээ.

 

Т.ОД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж