Мангкхут хар салхины улмаас 54 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Мангкхут хар салхины улмаас 54 хүн амиа алджээ

-Хар салхи Өмнөд Хятадад хоёр хүний аминд хүрсэн бол Филиппинд 54 хүн хөрсний нуралтын улмаас амь үрэгдсэн. Одоогийн байдлаар 32 хүн бэртэж, 42 хүн ор сураггүй алга болсон талаар аврах ажилтнууд тогтоожээ-

Мангкхут хар салхины улмаас 54 хүн амиа алджээ

Хамгийн хүчтэй далайн хар салхи Мангкхут зүүн өмнөд азийн орнуудыг сүйрүүлж байна. Өчигдөр /2018.09.16/ Хятадын эх газарт хүрч дараагаар Хонконг болон Филиппин орнуудад хүрснээр олон барилга байгууламж, хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулжээ.

Хар салхи Өмнөд Хятадад хоёр хүний аминд хүрсэн бол Филиппинд 54 хүн хөрсний нуралтын улмаас амь үрэгдсэн. Одоогийн байдлаар 32 хүн бэртэж, 42 хүн ор сураггүй алга болсон талаар аврах ажилтнууд тогтоогоод байна. Үүнээс 36 хүн хөрсөнд даруулсан байж болзошгүй хэмээн өчигдөр  мэдээлжээ.

Харин Хятадын цаг уурын хүрээлэнгийн шинжээчид хар салхи Мангкхут өчигдөр /2018.09.16/ өдрийн 17.00 цагт буусан болохыг тодорхойлсон бөгөөд нийт 2.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Синхуа агентлагийн мэдээлснээр 18327 хорогдох байранд иргэдийг хүлээн авч байгаа бөгөөд 632 аялал жуулчлалын газар болон 29611 барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоосон талаар мэдээлжээ.

Тэгвэл Хонконг хотын цаг уурын хүрээлэн хар салхи Мангкхутыг хамгийн аюултай, хүчтэйд тооцож Засгийн газар онц байдал зарлажээ. Энгийн өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байдаг хот эзгүйрч. Хүчтэй аадар борооны улмаас зам үерт автаж зорчиход хүндрэлтэй болсон талаар мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар  Хонконгт хар салхинаас болж хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгээгдээгүй байгаа боловч 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Манкхут хар салхи Хонконгд сүүлийн 60 жилд 15 удаагаа тохиосон хамгийн хүчтэй хар салхинуудын нэгт зүй ёсоор орж байгаа бөгөөд өнгөрсөн жил хар салхи Хато бүртгэгдэж байжээ. Үүнээс болж 550 гаруй агаарын нислэг хойшилсон аж.

Мөн хар салхинаас болж эргийн дагуу байрлах Макао дахь казино мөрийтэй тоглоомын газрууд 186 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Хонконгийн Засгийн газар ард иргэддээ хар салхины аюулын талаар урьдчилсан сануулж холбогдох арга хэмжээнүүдийн авчээ. Одоогийн байдлаар Хонконг, Гуанжоу, Шиньжян, Зухай болон Макао хотууд онц байдал зарлаад байна. Далайн хар салхи Мангкхутын аюулын зэрэглэл буурч Хятадын баруун Гуангдо бүс рүү чиглэж байгаа ажээ.

ЭХ СУРВАЖ: CNN
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж