Ю.Цэдэнбал мэндэлсний 102 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Ю.Цэдэнбал мэндэлсний 102 жилийн ой тохиож байна

Ю.Цэдэнбал мэндэлсний 102 жилийн ой тохиож байна

БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАН-ын /МАХН/ Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр  /2018.09.17/ тохиож буй. Үүнтэй холбогдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон удирдлага, гишүүд Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАН-ын /МАХН/ Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал мэндэлжээ. Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ тэрбээр улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийснийг түүх гэрчилнэ. Монгол Улсад анх хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур хоёр саяд хүрсэн, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон. Мөн 1940 онд манай улсыг ганц л орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчлэн түүний гавьяаг мартах учиргүй билээ.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж