АНУ-ын Конгрессын гишүүд Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгрессын гишүүд Ерөнхийлөгчид бараалхав

АНУ-ын Конгрессын гишүүд Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсад албан айлчлал хийж байгаа АНУ-ын Конгрессын танхимын гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, номхон далайн дэд хорооны дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Элизабет Эсти, Том Гарретт, Бүбен Кихүэн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, хоёр улсын эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болоод тус улсын Конгресст хэлэлцүүлж буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар ярилцлаа. Мөн Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь компакт гэрээ 350 сая ам.долларын дүнтэйгээр гарын үсэг зурагдаж хүчин төгөлдөр болсныг талууд сайшаан тэмдэглэсэн юм.

Гуравдагч хөршийн худалдааны хууль нь Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл Монгол Улсад хэчнээн чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбарлаж, 30-40 мянган монгол эмэгтэй ажлын байртай болох боломжтой хэмээн онцлов.

Мөн талууд Монгол Улсад хөгжиж буй ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж болон хоёр улсын батлан хамгаалах салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.

Эх сурвалж: PRESIDENT.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж