АНУ-ын тэргүүн хатагтайн анхны айлчлал Африк тив

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэргүүн хатагтайн анхны айлчлал Африк тив

АНУ-ын тэргүүн хатагтайн анхны айлчлал Африк тив

Мелания Трамп тэргүүн хатагтай болсноос хойш хамгийн том албан ёсны ганцаарчилсан айлчлалаа аравдугаар сард Африк тив рүү хийхээр болжээ. Тэрээр “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би анх удаа Африк тивд очиж үзэх гэж байна. Африк тивийн хүүхдүүдэд тулгарч буй асуудлыг өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцангаа тэдний баялаг, түүх соёлоос суралцана гэж бодохоор үнэхээр догдолж байна. Бид нээлттэй нийгэмд амьдарч байна. Энэ нь бид харилцан  суралцах бодит боломж гэж би харж байна” хэмээжээ.

Тэргүүн хатагтайн айлчлах улсуудын нэрс ирэх долоо хоногт гарах бөгөөд жил орчмын өмнө Канадын Торонто хот руу мөн ганцаарчилсан айлчлал хийж байсан юм. Өмнө нь ерөнхийлөгч Дональд Трампыг дагалдаж Саудын Араб, Израйль, Итали, Франц, Польш, Турк, Хятад,Япон, Англи зэрэг олон орноор айлчилж байсан ч энэ удаагийн айлчлал нь АНУ-ын тэргүүн хатагтайн хувиар хийж байгаа анхны айлчлал болж байна.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ:CNN

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж