Маргаашнаас зарим аймгийн нутгаар нойтон цас орно

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Маргаашнаас зарим аймгийн нутгаар нойтон цас орно

Маргаашнаас зарим аймгийн нутгаар нойтон цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллээр өнөөдөр,  маргаашдаа хур тунадас орохгүй, дулаан байх боловч есдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар,19-20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, эрс сэрүүсч, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Есдүгээр сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21- нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө дөрвөн градус хүйтнээс нэг градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж