“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр /2018.09.16/ боллоо. Дэлхийн мисст оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ. Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, англи, орос хэлтэй аж. Мөн өнгөрсөн долдугаар сард “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар шалгарсан билээ.
Дэлхий ертөнцийн гоо сайхны олимп гэгддэг “Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн тус тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ