Фото: Richard Drew / АР
Дэлхийн худалдааны талбаруудад нефтийн үнэ огцом унав. Bloomberg-гийн мэдээгээр, Лондонгийн бирж дээр Brent маркийн хоёрдугаар сарын фьючерсийн арилжаа 4,71 хувиар бууран нэг баррель нь 53.14 ам.доллараар зарагдан даваа гаригийн худалдаа төгсчээ.
Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI нефтийн үнэ бараг таван хувиар бууран баррель нь 50,14 доллараар зарагдлаа. Хар алтны үнэ Европ, Америкийн биржүүд дээр ийм багаар сүүлийн таван жилд үнэлэгдээгүй байв.
Ираны Нефтийн сайд Бижан Намдар Зангане (Bijan Namdar Zangeneh) нэгдүгээр сарын 5-нд ярихдаа ойрын саруудад баррель нефтийн үнэ 70-90 долларын хэлбэлзэлд байна гэв. Нүүрс устөрөгчийн үнэ өнгөрсөн оны сүүлчээс эрс унаж байгаа юм. Шинжээчид нефтийн санал нь эрэлтээс энэ онд давсан байна гэж таамаглажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР