Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ | News.MN

Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ

Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ

Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 596 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба иргэн Б нь иргэн О нь Самсунг маркийн гар утсыг хулгайлсан хэргийг илрүүллээ. Мөн хэргийн газрыг орхиж явсан жолоочийг олж тогтоон шалгаж байна.

Бүртгэгдсэн осол хэргээс дурдвал:

  • Энэ сарын 16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг “Дөш” гэх газар шороон замд портер автомашин унтарсан байхад явган зорчигч С нь автомашиныг араас нь түрж асаах гэж байгаад дугуйн доогуур орж нас баржээ.
  • Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингэлтэйн өргөн чөлөө Emontrade төвийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40 настай С-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг илрүүлэн тус тус шалгаж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж