“Майнинг форум” болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

“Майнинг форум” болж өндөрлөлөө

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК Монголд анх удаагаа “Mining Forum” уул уурхайн салбарын технологийн олон улсын чуулга уулзалтыг 9-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. “Mining Forum 2018” чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, дэмжин оролцсон ба Голомт банк тус компанитай хамтарсан технологийн хөрөнгө оруулалтад зориулсан тусгай хөтөлбөр бүхий шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаагаа зарласан юм.

Уул уурхайн салбарын гол тоглогчдоос ирсэн зочдод үр өгөөжтэй, үнэтэй мэдээлэл хүргэхээр зохион байгуулагчид анхаарсан байв. Чуулганы үеэр салбарын хөрөнгө оруулалтын шийдлүүд, технологийн хэлэлцүүлэг өрнөж, бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн явагдлаа.

“Хамтдаа хөгжье” уриатайгаар зохион байгуулагдсан тус чуулганы зорилго нь шинэ технологи нэвтрүүлэх, эрчимжсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах зэрэг салбарт тулгамдаад буй том сорилтууд байлаа.

Анхдугаар чуулганы онцлогоос дурдвал

  • Тус чуулганы үеэр Caterpillar корпорацийн Ази номхон далайг зах зээлийг хариуцсан менежер, Экскаватор хариуцсан дэлхийн менежер зэрэг Австрали, АНУ, Индонези, Канад, ОХУ улсаас ирсэн экспертүүд хүрэлцэн ирж 12 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
  • Эрдэнэт, Оюутолгой, Багануур гэх мэт уул уурхайн хамгийн том 50 гаруй байгууллагын 160 зочид оролцлоо.
  • 4 Салбар хуралдаанаар 22 цагийн хөтөлбөрийг нэг өдөрт багтаан танилцуулж, хэлэлцүүлэг явууллаа.

Форумыг санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар ажилласан “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь 1996 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Катерпилларын Монгол дахь албан ёсны дилер юм.

Чуулганы үр дүн нь Монгол орны экспортын хүнд ачааг үүрч яваа салбарын удирдлага, мэргэжилтнүүдэд өндөр өртөгтэй олборлолт, барилга бүтээн байгуулалтын зардлыг хэрхэн бууруулах ямар зардалд хөрөнгө оруулах, ямар зардлыг танах шаардлагатай зэрэг технологийн шийдлүүдийг танилцуулж,  менежментийн хувилбарууд, дэлхийн тэргүүн туршлага, арга замуудыг хуваалцсан явдал байлаа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж