Мөнххада тоёотагийн албан ёсны дилерийн их бие болон будгийн засвар нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Мөнххада тоёотагийн албан ёсны дилерийн их бие болон будгийн засвар нээгдлээ

Автомашин тань их бие болон будгийн засварт (кузов засвар) орох шаардлагатай болсон ч хаанаас хамгийн чанартай үйлчилгээ авч болохыг мэдэхгүй байна уу?

Тэгвэл танд их бие болон будгийн засварын үйл ажиллагаанд тусгайлан тохижуулсан 894 м2 талбайтай Тоёотагийн албан ёсны дилер Мөнххада компанийн засварын төвийг танилцуулъя.

Мөнххада компанийн их бие болон будгийн засвар нь олон улсын стандартыг хангасан засварын болон будгийн зориулалтын камерт автомашин хүлээн авч, автомашин будах үйлчилгээ үзүүлдэг.

Будгийн камер нь агааржуулалт, халаалт, битүүмжлэл, салхивч, гэрэлтүүлгийн системийг иж бүрэн шийдсэн давуу талтай.

Мөнххада компани нь тус будгийн камерыг өөрийн ажлын талбайдаа зориулан тусгай хэмжээгээр гадаадад захиалж хийлгэсэн бөгөөд будгийг технологийн дагуу зөв түвшинд будахад зориулан камерын голд жижиг өргөгчийг суурилуулсан байна.

Их бие болон будгийн засварын ажлын талбайн зохион байгуулалтыг Японд энэ чиглэлээр 30 жил ажилласан туршлагатай "B-Right" компанийн захирал Оно Рюүжигийн зөвлөгөөний дагуу бүтээн байгуулсан. Энэхүү зөвлөгөөний хүрээнд Тоёота Мотор корпорацын олон улсад мөрдөгддөг стандартуудыг тусган илүү сайжруулалтыг хийсэн байна.

Тэрбээр Мөнххада компанийн засварын үйлчилгээг эхлүүлэхээс өмнө Монголын их бие будгийн засварын зах зээлийг 6 сарын турш судалсан бөгөөд Монгол дахь засварын газруудтай биечлэн танилцах зорилгоор 3 удаа зочлон судалгаа, шинжилгээг хийсэн байна.

Япон улсад осолд орсон автомашины сэвийг нэг бүрчлэн гараар гаргаж, хэрэглэгчдэд ур чадвараараа танигдсан Оно Рюүжи зөвхөн дотоод засал төдийгүй ажиллах хүчинд онцгой анхаарал хандуулдаг. Тиймээс тогтмол технологи, мэргэжлийн ур чадварын сургалтыг жилд 6 удаа Япон улсаас ирж, Мөнххада компанийн их бие болон будгийн засварчдад сургалт явуулж байна.

Тус их бие болон будгийн засварын ажилчид 100 хувь гадаадад оронд буюу Япон, Солонгос улсад суралцан, мэргэшсэн.

Мөн Оно Рюүжигийн удирдлага доор Япон улсад технологийн сургалтад ажилтнуудыг хамруулдаг нь мэдлэг, чадварыг нэмэгдүүлдэг үр дүнтэй үйл ажиллагаа юм.

Та бүхэнд Оно Рюүжи захирлын мэндчилгээг дамжуулан хүргэж байна.

“Манай компани алдарт Aston Martin, Tesla, Jaguar, Range Rover автомашины үйлдвэрлэгчдийн албан ёсны итгэмжлэгдсэн их бие болон будгийн засварын газар ба 20 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна.

Би өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа ашиглан илүү сайн, чанартай үйлчилгээг Монголын үйлчлүүлэгч нарт хүргэдэг болохын төлөө Мөнххада компанийн зөвлөхөөр ажиллаж байна. Ингэхдээ засварын ажлын технологиос эхлээд үйл ажиллагаа зэрэг бүхий л талаар дэмжлэг үзүүлж, чадварлаг мэргэшсэн хамт олныг бэлтгэж гарган улмаар хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэхийг хүсэж байна.

Та бүхэнд автомашины их бие болон будгийн засвартай холбоотой аливаа асуудал тулгарвал Мөнххада компанийн засварын төвөөр зочлон хүлээлтээс давсан, олон улсын чанарт нийцсэн үйлчилгээг мэдрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээсэн юм.

ГАДААД ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ЗАСВАРЛАХААС ГАДНА ДОТООД ГЭМТЭЛД ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГНӨ

Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд вуфер, спойлер гэсэн хэсгүүд гэмтсэн тохиолдолд зориулалтын бус төмөр тор хэрэглэх хандлагатай байдаг. Харин Мөнххада компанийн их бие болон будгийн засвар нь Японы  STRAIGHT брэндийн хуванцар деталь наагч багажийг ашиглан хуванцар эд ангийн гэмтлийг стандартын дагуу засварладаг.

Түүнчлэн автомашины үндсэн үйлдвэрлэгчийн будаг хамгийн чанартай байдгийг мэдэх хэрэглэгчдэд таатай мэдээ дуулгахад Тоёотагийн үйлдвэрт ашиглагддаг NAX брэндийн будаг, будах материалуудыг засварт ашиглаж байна.

Мөн будагчин хүнээс хамгийн их ур чадвар шаарддаг ажил нь өнгө гаргах технологи юм.

Автомашины олон жилийн эдэлгээнээс хамаарч нарны туяа, ашиглалт хадгалалтын нөхцөл байдлаас үүдэн үндсэн өнгө гандан өөрчлөгддөг. Тиймээс тухайн автомашины яг одоо байгаа өнгийг тусгай кодын дагуу гаргах бөгөөд үүнийг тухайн будагчин өөрийн нүд, эзэмшсэн ур чадвараа ашиглан тодорхойлох болно. Будагчид энэ талын ур чадвар олгох технологийн сургалтад мөн тогтмол хамрагддаг байна.

Автомашины бүрэн бүтэн байдал нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой тул гадаад өнгө үзэмжийг засварлахаас гадна дотоод гэмтэлд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.  Мэргэшсэн механик тусгай багаж хэрэгсэл ашиглан Тоёотагийн үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмжийн дагуу автомашиныг засаж, буцаан үндсэн хэлбэрт нь оруулан үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг нэг номерт тавьж ажилладаг.

Мөн Японы GLOBAL JIG SYSTEMS автомашины гажаа гаргаж үндсэн хэлбэрт оруулагч, BSS брэндийн баланс тохируулагч, Италийн SCANGRIP брэндийн будгийн өнгө ялгагч гэрлийн багцыг хэрэглэж байгаа юм. Монголд нийтлэг ажиглагддаг үзэгдэл бол автомашины гажааг гаргахдаа баганаас гинжлэн татах, шалнаас татах зэргээр зөвхөн өнгөн хэсэг буюу нүдэнд харагдах хэсгийг засварладаг. Харин Мөнххада компани дээр ашиглаж буй GLOBAL JIG SYSTEMS нь таны автомашины гажааг үйлдвэрээс гаргасан стандарт хэмжээний дагуу болгож эргэн хэвэнд нь оруулна.

Зураг. GLOBAL JIG SYSTEMS

Та Мөнххада компанийн их бие болон будгийн засварт үйлчлүүлснээр автомашиныг хүлээн авснаас хойш засварлаад буцаан хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үйл явцыг тайлан бичгээр болон фото зургаар баримтжуулсан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Мэдээж хэрэг засварын ажил гүйцэтгэсний дараа автомашиныг тань бүтэн угаалгад оруулан засварын чанараа шалгана.

Засварын үнийг Тоёотагийн албан ёсны стандарт цагаар гаргаж автомашин тус бүрт тохирсон төлбөрийг санал болгож байгаа нь шинэлэг бөгөөд үндэслэлтэй.

Тодруулбал, ((Засварлах цаг + Будах цаг)*Цагийн үнэлгээ)+Бараа материал = Нийт төлбөр

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж