RestoExpo18 хэмээх "хамгийн том ресторан” Crocus-т 3 өдөр ажиллаж байна | News.MN

RestoExpo18 хэмээх "хамгийн том ресторан” Crocus-т 3 өдөр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

RestoExpo18 хэмээх "хамгийн том ресторан” Crocus-т 3 өдөр ажиллаж байна

2018 оны 9 сарын 17-19 өдрүүдэд

Ресторан, зоогийн газар, кофе шоп, түргэн хоол, паб, бар/клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгч, маркетинг, хоол үйлдвэрлэл, уух зүйлсийн мэргэжилтнүүдэд чиглэсэн RestoExpo мэргэжлийн үзэсгэлэн анх удаа 2018 оны 09-р сарын 17-19-ны өдрүүдэд КРОКУС ЭВЕНТ ХОЛЛ-д болох тул байгууллага хамт олон, энэ чиглэлийн мэргэжлийн ажилтнуудтайгаа ирж үзэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://crocus.mn/restoexpo/index.php Эндээс авна уу.

Тасалбарын талаарх мэдээллийг: 8818-5377, 8807-8113, 7000-6999 дугааруудаас лавлана уу…

Үзэсгэлэнгийн хүрээнд 100 гаруй ханган нийлүүлэгч нар оролцож байгаа ба үзэсгэлэнгийн үеэр дараах ажил хэрэгч арга хэмжээнүүд зохион байгуулагдана:

Мэргэжлийн Сургалт-семинар

Сургалтын мэдээлэл, хөтөлбөрийг дэлгэрэнгүй харах, тасалбарыг онлайнаар авах бол https://tix.mn/entertainment/detail?no=838 –с захиална уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88018497, 88116043

RestoERXPO 2018 үзэсгэлэн нь та бүхэнд суралцах, шинэ мэдлэг мэдээлэл олж авах боломжийг олгож байж байгаа бөгөөд сургалтанд ОХУ, Филлипин, Украйн, Солонгос зэрэг гадаадын мөн дотоодын олон жилийн дадлага туршлагатай, чадварлаг сургагч зөвлөх багш нар сургалтыг хөтлөн явуулна. 20 гаруй сургалтууд болно.

Ахлах тогоочийн Мастер Класс

Сургалтын мэдээлэл, хөтөлбөрийг дэлгэрэнгүй харах, тасалбарыг онлайнаар авах бол https://tix.mn/entertainment/detail?no=827-с  захиална уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг : 99088814

Ахлах тогоочийн мастер класс сургалт Орчин үеийн рестораны бизнесийн хоол, хүнсний өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, чиг хандлагыг гадаад, дотоодын шилдэг экспертүүдээс нэг дор авч харилцан туршлага солилцох боломжтой шинэлэг ахлах тогоочийн “MASTER CLASS” сургалт RestoEXPO2018 үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

 

Хэлэлцүүлэг

Төрийн болон төрийн бус байгууллагууд нэг дор цугларан салбарын тулгамдаж буй асуудлууд болон ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцох хэлэлцүүлэг болно. 2018.09.17ны 16:00 цагт салбарын Төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн тогооч нар, хувийн хэвшлийнхэн  “Хоол урлаачдын нэгдсэн платформ” хэлэлцүүлэг, 2018.09.18-ны 16:00 цагт Төрийн байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн оролцоотой “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийгдэх ажлууд”дунд хэлэлцүүлэг өрнөх болно.

Бариста тэмцээн

Монголын баристагийн Холбоо хамтран Баристагийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бөгөөд монгол улсын хэмжээнд бариста нарын ур чадвар, хөгжил хаана байгааг та бүхэн энэхүү тэмцээнээс харах боломжтой бөгөөд 2018.09.08-09.09ний өдрүүдэд урьдчилсан шатны шалгаруулалт явагдсан байна. Урьдчилсан шатны шалгаруулалтаар нийт 20 шилдэг оролцогч тэмцээнд оролцох эрх бүхий мандатаа гардан авсан байна.Та бүхэн шилдгийн шилдэг бариста хэн болох мөн кофены хөгжил урлагийг сонирхож үзэхийг хүсвэл 09/17-18ны шалгаруулалт дээр хүрэлцэн ирээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88083634

Бартендер тэмцээн

Шинэ залуу бартендер шалгаруулах тэмцээн нь 09/17-18ны өдрүүдэд Крокус эвент холлд болох бөгөөд уух зүйлсийг урлаг болгон хөгжүүлэх сонирхолтой залуус өөрийн ур чадвар, сонирхолтой үзүүлбэр үзүүлэх болно.  Хамгийн өндөр шагналын сантай энэхүү тэмцээнийг Монголын бартендерийн клуб RestoEXPO2018 үзэсгэлэнтэй хамтран зохион байгуулж байна. Тэмцээний онцлог нь шинэ залуу бартендерүүдийг дэмжих энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй залуусыг нээж харуулах зорилготой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91207100

Food market

Үзэсгэлэнгийн үеэр Крокус эвент холлын задгай талбайд кофе шоп, ресторан зоогийн газрын амтат хоол , уух зүйлсийн амталгаат худалдаа явагдана.  Нийт 15 байгууллага хоолны амталгаат худалдаанд оролцон өөрсдийн амтат хоол, уух зүйлс мөн сонирхолтой арга хэмжээгээр та бүхнийг угтах болно .

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж