“Нүүрсний үнэ өсөхгүй байх нь алдагдалд оруулдаг”

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

“Нүүрсний үнэ өсөхгүй байх нь алдагдалд оруулдаг”

“Шивээ-Овоо”-н уурхайн гүйцэтгэх захирал О.Отгонбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Шивээ-Овоо”бол төрийн өмчит компани.  Эдийн засгийн хүнд үед үйл ажиллагаа жигд явж байна уу?

“Шивээ-Овоо”-ийн уурхай 25 жилийн  хугацаанд дотоодынхоо үйлдвэрлэлийг эрчим  хүч  дулаанаар хангаж ирлээ. 2001 онд Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд хоёр хоёр сая тонн нүүрс олборлох боломжтой болсон. Үүнээс хойш зах зээл хомс,  эрчим хүчний хэрэглээ бага байснаас  олборлолт хоёр сая тонндоо хүрдэггүй байсан. Ингээд жил ирэх тусам цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Амгалан дулааны цахилгаан станц шинээр баригдаж байгаа  зэргээс хамаараад өнгөрсөн  2014 онд анх удаа хоёр сая тонн  буюу 100 хувийн хүчин чадлаар олборлолтоо хийсэн.

-Энэ жил “Шивээ-Овоо” –н уурхай хэдий хэмжээний олборлолт хийхээр төлөвлөж байна?

-Хоёр сая 320 мянган тонн нүүрс олборлохоор  төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл төслийнхөө хүчин чадлаас давуулан ажиллана гэсэн үг.  Төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүндрэл учрах нь  тодорхой. 2001 оноос хойш 14 жил техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын ажил энэ уурхайд огт хийгдээгүй. Машин техникүүдийн 80 гаруй хувь нь   ашиглах хугацаа нь  дууссан. Техникээ шинэчлээд явбал  төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой.

-Нүүрсний үнэ  тогтвортой байх нь эдийн засагт эерэг сөрөг нөлөөлөл нь ямар байдаг вэ?

-Дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж байгаа гэдэг утгаараа үнэ ханшийн хувьд экспортоос хамаарахгүй, харьцангуй тогтвортой. Гэхдээ  үнэ нэмэгдэхгүй байх  нь эрчим хүчний салбарын  алдагдлыг улам  нэмэгдүүлдэг. УИХ-ын 72 дугаар тогтоол бий. Тэр тогтоолоор үнийг бодит өөрийн өртөгт дүйцүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн жил эрчим хүчний үнэ бага зэрэг нэмэгдэж үүнийгээ дагаад  нүүрсний үнэ нэмэгдсэн. Алдагдал хэн нэгэн даргаас биш үнээс л болдог. Өөрийн өртөгтөө ч хүрэхгүй борлуулалт хийдгээс болж л алдагдал үүсдэг.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж