Шинэ оноор телевизүүдээр юу үзэв

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Шинэ оноор телевизүүдээр юу үзэв

 

Шинэ жилийн баяраар та юу үзсэн бэ? “Мөрөөдлийн театр”-ын залуучуудыг уу “Эмоци” продакшныхныг уу эсвэл “Х-Түц” хамтлагийнхныг уу?

Шинэ жилийн үеэр монголын бүх телевизээр гарсан ихэнх хөтөлбөр өөр хоорондоо төстэй байлаа.

Бүх л телевизийн сувгуудаар хошин шог бөмбөгдөж, шинэ залуу уран бүтээлчдийн дуунууд эгшиглэж арай гэж өөр нэвтрүүлэг олсон нь Солонгос сериал. Үнэндээ үзэх зүйл олдсонгүй. Хошин урлагийнхны нэвтрүүлгийг хүссэн хүсээгүй үзэж, болсон болоогүй инээвхийллээ. Хэдэн жилийн өмнө шинэ оны тусгай дугаарын нэвтрүүлэг гарахыг хүлээж үзсээр үүр цайлгадаг байснаа санасан юм. Харин энэ жилийн  хувьд бушуухан он гаргачихаад унтахыг илүүд үзлээ. Өглөө нь босч шинэ нэвтрүүлгүүд гарч байгааг хартал өнөөх л нэвтрүүлгүүдээ давтан гаргаж байлаа.

Хошин урлагийн салбарт ажиллаж байгаа продакшнуудын эрэгтэй уран бүтээлчид эмэгтэй, эмээ, ааштай авгайн дүр бүтээхийг л үзлээ.

Өнөө муу нэртэй Солонгос сериал бараг сонирхолтой санагдаж байсан гэхэд хилсдэхгүй болов уу.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж