Энэ онд бүтээгдсэн хоёр киноны нэгийг хулгайгаар түгээжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Энэ онд бүтээгдсэн хоёр киноны нэгийг хулгайгаар түгээжээ

Энэ онд бүтээгдсэн хоёр киноны нэгийг хулгайгаар түгээжээ

Энэ 2018 онд Орост бүтээгдсэн хоёр киноны нэг нь хулгайд алдагдан интернэтээр тарсан хэмээн Group-IB компани мэдээллээ. Group-IB компани нь цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн тооцоолсноор өмнөх 2017 онтой харьцуулахад энэ онд цахим орчин дахь оюуны бүтээлийн хулгай 21 хувиар нэмэгдэж, хохирол нь 85 сая ам.долларт хүрчээ.

“Оросын интернэт хэрэглэгчийн тоо 90 сая орчим гэж үзвэл нэг хэрэглэгч жилдээ 110 удаа хулгайн кино үзсэн гэсэн үг. Кинотеатрын дэлгэцээс шууд хуулбарлан хулгайлах нь улам гаарч байна. 2018 оны эхний есөн сарын байдлаар кинотеатрын дэлгэцээс хулгайгаар 280 киног хуулбарласан нь энэ онд бүтээгдсэн хоёр кино тутмын нэг нь хулгайлагдсан гэсэн үг” хэмээн  . Group-IB компанийн мэдэгдэлд дурдсан байна.

Хулгайлсан киногоо хэрэглэгчид хүргэхийн тулд CDN (Content Distribution Network) технологийг ашиглан түгээж байгааг онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж