Шереметьево, Домодедово буудлууд таксины жолооч нараа халамжилна

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Шереметьево, Домодедово буудлууд таксины жолооч нараа халамжилна

Шереметьево, Домодедово буудлууд таксины жолооч нараа халамжилна
taxi

Москва хотын онгоцны хоёр том буудал болох Шереметьево, Домодедово буудлын захиргаа таксины жолооч нарт зориулан амрах газар байгуулахаар зэхэж байна. "Дом такси" нэртэй амралтын газруудыг энэ оны эцэс гэхэд ашиглалтад оруулна хэмээн дуудлагын такси үйлчилгээний "Ситимобил" компани мэдээллээ. Онгоцны буудлуудын салшгүй чухал хэсэг нь таксины үйлчилгээ байдаг. "Дом такси"-д зорчигчоо хүлээж байгаа таксины жолооч нар амарч, хооллож, шүршүүрт орж болох ажээ.

“Бидний тооцоогоор таксины жолоочийн дараагийн зорчигчоо хүлээх хугацаа дунджаар нэг цаг орчим байна. Таксины жолооч нар зорчигчоо хүлээх зуур тухтай амрах боломжгүй байдаг” хэмээн “Ситимобил” компанийн мэдээлэлд дурджээ.

Нийгмийн сайн сайхны төлөө хийж буй энэ төсөлд компани50 орчим сая рубль зарцуулж байна. Цаашид ийм газрын тоог нэмэх бодолтой байгаа ажээ. "Дом такси" 24 цагаар ажиллана. "Ситимобил" компани гарааны төсөл болгон метроны "Новые Черемушки" буудлын дэргэд ийм газар 2017 онд ажиллуулсан нь амжилттай болсон байна. Нэг жилийн хугацаанд эхний төвөөр 180 мянга орчим жолооч үйлчлүүлжээ. Такси дуудлагын "Ситимобил" компани 2007 оноос Москва хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Утсаар болон гар утасны аппликэйшнээр дуудлага хүлээн авдаг. Цар хүрээний хувьд Москвагийн хоёр дахь том такси дуудлагын компани юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж