“Босдог цагаасаа 30 минутын өмнө босоход л гайхалтай үр дүнд хүрнэ”

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

“Босдог цагаасаа 30 минутын өмнө босоход л гайхалтай үр дүнд хүрнэ”

-"Маргаашаас эхлэн зөв хооллоно, дасгал хийнэ” гэж яаран шийдвэр гаргахаас илүү цаашид тууштай байх эсэх нь чухал алхам байдаг-

“Босдог цагаасаа 30 минутын өмнө босоход л гайхалтай үр дүнд хүрнэ”

Испанийн хүний их эмч, доктор (Ph.D.) Жулиан Альварез Гарсиятай эрүүл амьдралын хэв маягийн талаар ярилцлаа. Тэрбээр спортын анагаах ухаан, физиологийн чиглэлээр мэргэшсэн нэгэн бөгөөд спортын олон төрлөөр мэргэжлийн болон үндэсний баг, тамирчдад 20 гаруй жил зөвлөгөө өгч байгаа юм. Түүнчлэн, “Herbalife Nutrition” компанийн Шим тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм.   


-Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг гэж яг юу вэ. Урт наслахыг хэлж байна уу, эсвэл сэтгэл санааны хувьд тайван, эрүүл байхыг хэлж байна уу?

-Маш чухал асуулт байна. Эрүүл амьдралын хэв маягийг тодорхойлоход тодорхой шалгуур ашигладаг. Шалгуурын нэг нь урт наслалт. Мөн хэр сэтгэл ханамжтай, аз жаргалтай, идэвхтэй амьдарсан бэ гэдэг чухал.

ЭРҮҮЛ АМЬДРАХАД ХООЛЛОЛТ 80 ХУВЬ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН 20 ХУВЬ БАЙХ ШААРДЛАГАТАЙ

-Хөдөлгөөн, эрүүл хооллолтыг хэрхэн хослуулах вэ. Хэдэн хувь нь зөв хооллолт, хэдэн хувь нь дасгал хөдөлгөөн байж хүн эрүүл амьдрах вэ?

-Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтод 80:20 харьцаа чухал. Өөрөөр хэлбэл, эрүүл хооллолт 80 хувь, дасгал хөдөлгөөн 20 хувь байх шаардлагатай гэж үздэг. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг  хослуулж чадвал эрүүл мэнд сайжирдаг. Гэхдээ эрүүл хооллож байгаа тохиолдолд дасгал хөдөлгөөн хийхгүй байсан ч эрүүл байх боломжтой. Гэвч өнөөгийн нийгэмд эрүүл, зөв хооллолт гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн түүхэнд өлсгөлөнд нэрвэгдсэн, хоол хүнсээр дутмаг үе байсан. Өнөө үед энэ байдал эсрэгээр эргэж хоол хүнс хэрэгцээнээсээ илүү гараад байна. Зах зээл дээр байгаа хоол хүнсний ихэнх нь чанаргүй байна. Энэ дундаас зөв, эрүүл хүнсийг сонгон хэрэглэх нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улс малын мах, байгалийн жимс, ногоо гээд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр баялаг орон. Ийм оронд амьдарч байгаа хүн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай юу. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр эрүүл амьдрах боломжтой юу?

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх эсэх нь тухайн хүний хэрэглэж байгаа хүнс хэр тэнцвэртэй байгаагаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, хоол хүнснээсээ шаардлагатай шим тэжээлээ авч чадаж байгаа эсэхээс шалтгаална. Дан мах идэж байна уу, эсвэл мах болон жимс, бүх төрлийн бүтээгдэхүүнийг тэнцвэртэйгээр хэрэглэж чадаж байна уу гэдгээс шалтгаална. Өнөө үед хэрэглэж байгаа хүнс өмнөх жилүүдийнхээс шим тэжээлийн агууламжаараа бага болсон. Өөрөөр хэлбэл, 10 жилийн өмнө хоол хүнснээсээ авдаг байсан шим тэжээлтэй дүйцэхүйц хэмжээний шим тэжээл авахын тулд их хэмжээгээр идэх хэрэгтэй болж байна. Одоогийн нийтлэг хүнсний бүтээгдэхүүнүүд шим тэжээлийн агууламж багатай хэрнэ маш их илчлэгтэй болохоор ингэж идэж болохгүй шүү дээ. Энэ байдлыг зохицуулж, шим тэжээлийг нөхөх арга нь нэмэлт бүтээгдэхүүн. Нэмэлт бүтээгдэхүүн нь илчлэгээр бага хэрнээ шаардлагатай шим тэжээлийг агуулсан болохоор орчин үеийн хүн хэрэглэх шаардлагатай. Хоёрдугаарт, амьдралын хэв маяг хурдасч, хүмүүс олон цагаар ажиллаж, хоол унд бэлтгэх цаг бага байгаа тохиолдолд өглөө босохдоо 1-2 минутын дотор уураг аминдэмийн шейк найруулаад ууж болно. Энэ нь бага хугацаанд шаардлагатай шим тэжээлээ авахаас гадна илүү хялбар, цаг хэмнэсэн, ухаалаг сонголт болоод байна.  Өөрөөр хэлбэл, тэнцвэртэй хоол хүнс идэж байгаа эсэхээс шалтгаалан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх, ямар хэмжээгээр хэрэглэх вэ гэдгийг шийдэж болно.

-Таныг түрүү жил Монголд ирж, ажлын үр бүтээлээр дүүрэн байсан гэж сонссон. Тэр үед та олон тамирчинтай ажилласан. Монгол хүнээс, тамирчдаас бие бялдрын ямар нэгэн онцлог олж харсан болов уу?

-Монгол Улс спортын анагаах ухаанд ач холбогдол ихээр өгөх болжээ. Спортод амжилт гаргах нь зөвхөн бэлтгэл хийхээр хязгаарлагдахгүй. Үүний цаана бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Тамирчин хэрхэн бэлтгэл хийх, хэр хэмжээнд амрах, яаж хооллох, гэмтэл бэртлээс яаж сэргийлэх зэрэг нь бүгд анагаах ухаан. Энэ чиглэлд Монгол Улс эрчимтэй анхаарч байна. Би испани хүн. Манай орон спортын анагаах ухаанаар Монголоос хэдэн шат ахиу яваа. Тийм ч учраас би мэргэжил нэгтнүүддээ туршлагаасаа хуваалцахаар Монголд ирээд байна.

ХҮЙТЭН БАЙГАА БОЛОХООР ИЛЧЛЭГ ИХТЭЙ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОХ НЬ ОРЧИН ҮЕТЭЙ ЗОХИЦОХГҮЙ

-Уур амьсгал хүний хооллолтод, тэр дундаа зөв хооллох нөхцөлд, хэрхэн нөлөөлдөг вэ. Монголчууд хүнсэндээ мах түлхүү хэрэглэдэг. Монгол шиг эх газрын эрс тэс уур амьсгалд амьдарч буй хүн хүнсэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэх нь зохимжтой вэ?

-Орчин үед уур амьсгалаас шалтгаалан ялгаатай хооллодог байдал багассан гэж үзэж байна. Дулаан уур амьсгалтай оронд амьдардаг хүн хөнгөн хооллосны дараа гарч дасгал хөдөлгөөн хийж, алхах зэргээр идэвхтэй амьдрахад илүү хялбар байдаг байж магадгүй. Гэхдээ эрс тэс уур амьсгалтай оронд байгаа тохиолдолд гэртээ хийж болох олон дасгал хөдөлгөөн бий. Тиймээс гадаа хүйтэн байгаа тул би дасгал хиймээргүй байна, эсвэл хүйтэн байгаа болохоор би илүү уураг, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй гэж бодох нь орчин үетэй зохицохгүй. Гэхдээ улс орон бүрт өөрийн үндэсний хоол гэж бий. Тухайн оронд ямар ургамал, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн их байгаагаас шалтгаалаад олон зууны туршид хэрэглээд ирсэн хүнсний бүтээгдэхүүн байдаг. Монгол Улсын хувьд хүн амын ихэнх нь суурин газар амьдардаггүй, хүйтэн байсан ч гадаа олон цагаар ажилладаг байх үедээ хүнсэндээ өөхтэй, илчлэгтэй хүнс хэрэглэх шаардлагатай байсан. Одоо хүн амын ихэнх нь суурин газар амьдардаг болсон, гэр, ажлын хооронд унаагаар зорчиж, суугаа ажиллаж, гадаа олон цагаар ажилладаггүй, амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөнтэй адил хооллох хэв маягаа өөрчлөх шаардлагатай.

-Тамирчин, энгийн хүн хоёрын хүнсний хэрэглээ өөр байх. “Herbalife Nutrition”-ийн бүтээгдэхүүн үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?

-Энгийн хүн мэргэжлийн тамирчны нэмэлт бүтээгдэхүүнд маш том ялгаа байдаг. Энгийн хүн хооллолт нь тэнцвэртэй байгаа эсэхээс шалтгаалан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно, хэрэглэхгүй байсан ч болно. Зорилго нь хоол хүнснээс авч чадахгүй байгаа шим тэжээлээ нөхөх. Харин тамирчин хүн нэмэлт бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Тамирчид байнга бэлтгэл хийдэг тул богино хугацаанд нөхөгдөх шим тэжээл хэрэгтэй.  Аль ч төрлийн спортоор хичээллэдэг тамирчин нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломжгүй.

-Дэлхийн олон алдартай тамирчид “Herbalife Nutrition”-ний уураг, бүтээгдэхүүнийг сонгож байгаа харагддаг. Үүний шалтгаан юу вэ?

-Тамирчид “Herbalife Nutrition”-ний бүтээгдэхүүнийг сонгодог нь олон шалтгаантай байх. Нэгдүгээрт, “Herbalife Nutrition”-тай хамтран ажиллаад зөв зохистой хооллолт, шим тэжээлийн ач холбогдлын талаар мэдсэн үеэсээ эхлэн үргэлжлүүлэн хамтран ажилладаг. Хоёрт, “Herbalife Nutrition”-ийн бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны судалгаанд үндэслэн хийдэг тул хэрэглэж байгаа хүн сэтгэл бүрэн хангалуун байж болно.

-Таны энэ ярилцлагыг уншаад эрүүл амьдралыг өдөр тутамдаа хэвшүүлэхээр шийдсэн хүнд ямар энгийн зөвлөгөө өгөх вэ. Юунаас эхэлж, эхний долоо хоногтоо юуг хэрэгжүүлбэл зохимжтой вэ?

-Амьдралын хэв маягаа өөрчлөхдөө “Маргаашаас эхлэн зөв хооллоно, дасгал хийнэ” гэж яаран шийдвэр гаргахаас илүү цаашид тууштай байх эсэх нь чухал алхам байдаг. Би хүмүүст зөвлөхдөө нэгдүгээрт, өглөө босдог цагаасаа 30 минутын өмнө босохыг зөвлөдөг. Энэ нь гайхалтай үр дүн авчирдаг. Босоод дуртай, хөнгөн дасгалаасаа хийх хэрэгтэй. Хэрэв хүнд дасгал сонговол залхах магадлалтай. Дараа нь шим тэжээлээр баялаг өглөөний цай уух хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд өдрийн туршид эрч хүчээр дүүрэн байх болно.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж