Далай лам хийд дэх бэлгийн хүчирхийллийг эртнээс мэднэ гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.16-нд нийтлэгдсэн

Далай лам хийд дэх бэлгийн хүчирхийллийг эртнээс мэднэ гэв

Далай лам хийд дэх бэлгийн хүчирхийллийг эртнээс мэднэ гэв

Бурхны шашны тэргүүн XIV Далай лам Нидерланд улсад дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Энэ үеэр тэрбээр лам нарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг бямба гаригт хүлээн авч уулзжээ. Тэрбээр  хийдэд бэлгийн хүчирхийлэл үйлддэг гэдгийг 1990-ээд оноос мэддэг байсан гэж ярьжээ.

Уулзалтын үеэр нэгэн хохирогч “Бид бурхны нэрийн дор хүчирхийлүүлэх хүртлээ энэ шашныг тайтгарал гэж боддог байсан” хэмээн ярьсан байна. Нидерландын “NOS” телевизээр цацагдсан нэвтрүүлгийн үеэр Далай лам “Энэ бол шинэ зүйл биш. Би эртнээс мэддэг байсан. Одоогоос 25 жилийн өмнө Дарамсалад хэн нэгэн надад энэ тухай ярьж байсан. Лам нар хүчирхийлэл үйлдэхдээ тэд бурхныг сургаалыг умартсан. Гэтэл олон нийтэд хийсэн үйлдэл нь ил болоод ирэхээр ичгүүр гэдгийг санаж байна” хэмээн англи хэлээр ярьжээ.

Эх сурвалж: Agence  France-Presse

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж