ДЦС 3-ын өргөтгөлийн асуудлаар ОХУ-д очно

Хуучирсан мэдээ: 2018.09.16-нд нийтлэгдсэн

ДЦС 3-ын өргөтгөлийн асуудлаар ОХУ-д очно

-ДЦС 3-ын хувьд 250 мегаваттын өргөтгөл барихаар ТЭЗҮ-гээ гаргаж 93 хувьтайгаар өвөлдөө бэлджээ-

ДЦС 3-ын өргөтгөлийн асуудлаар ОХУ-д очно

Өнгөрсөн тавдугаар сарын 30-нд  Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болсон.

Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 МВт хүрчээ. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал гэхэд л 1081 МВт байжээ.
2018-2019 оны өвлийн бэлтгэл хангах болон нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ДЦС-3” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зарим цэг дээр ажилласан. Нийт 1938 ажил хийхээр төлөвлөснөөс 1556 ажил бүрэн хийгдэж, нийт гүйцэтгэл 80,3%-тай байгаа аж. ДЦС 3-ын хувьд 250 мегаваттын өргөтгөл барихаар ТЭЗҮ-гээ гаргаж 93 хувьтайгаар өвөлдөө бэлджээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн аравдугаар  сарын эхээр ОХУ-д энэ асуудлаар очихоор төлөвлөжээ. Тиймээс хөнгөлөлттэй зээлээр ирэх онд эхлүүлэх хүлээлттэй байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж