Хүчтэй далайн шуурга Хятадын эргийг чиглэлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.16-нд нийтлэгдсэн

Хүчтэй далайн шуурга Хятадын эргийг чиглэлээ

Хүчтэй далайн шуурга Хятадын эргийг чиглэлээ

Филиппин улсыг далайн шуурга дайрснаас 25 хүн амь үрэгдэж, олон тооны байр, сууц эвдэрч сүйдсэнээс гадна үерийн гамшиг үүсчээ. Энэ жилийн хамгийн хүчтэй далайн шуурга Мангхут Филиппиний газар тариалангийн бүс нутгийг дайрснаас ургац алдахад хүргэсэн ба хөрсний нуралт үүсгэжээ. Далайн шуурганы хөлд таван сая хүн өртөж, гэрэл цахилгаангүй болж хохирсон байна. Шуурганы улмаас 105 мянга гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн аж. Өмнө нь 2013 онд Хайян далайн шуурганы улмаас Филиппинд 7350 хүн амь үрэгдэж, сураггүй болжээ.

Далайн шуурга одоо Хятадын хүн ам ихтэй зүүн эргийг чиглэсэн байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж