“Авьяаслаг монголчууд” шоу өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.16-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг монголчууд” шоу өнөөдөр эхэлнэ

“Авьяаслаг монголчууд” шоу өнөөдөр эхэлнэ

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэг  бүтэн нэг жилийн турш завсарлаад байсан бол тус шоуны гуравдугаар улирлын дугаар есдүгээр сарын 16 буюу өнөөдрөөс гарч эхэлнэ. “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн.  Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах бүрэлдэхүүнээр шүүх юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд тив дэлхийд дуу хоолойгоороо гайхагдаж, Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа, 23-хан насандаа МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Г.Ариунбаатар юм.

Түүнчлэн  цоглог эрч хүчтэй дайчин бүсгүй Г.Ундармаа,  “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч, продюсер П.Анужин нар шүүгчээр ажиллана.   Хөтлөгч П.Анужинг "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэх бол гэсэн үзэгчдийн хүлээлт маш өндөр байгаа билээ.

Харин дараагийн шүүгчээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн эхний хоёр улиралд  шүүгчээр ажиллаж, олон хүний хайр хүндэтгэлийг хүртсэн  реппер  Rokit bay энэ удаад мөн шүүгчээр ажиллана.

Шоуны хөтлөгчөөр Б.Мандуул ажиллах юм. Шоуны бас нэгэн онцлог бол “Алтан баззер” юм. Шүүгч тус бүр нэг удаа өөрт хамгийн их таалагдсан үзүүлбэр дээрээ “Алтан баззер” дарж, тухайн оролцогчийг шууд тоглогдох “Хагас шигшээ” тоглолтонд оруулах эрх олгодог нь энэ шоуны бас нэгэн онцлог юм.
"Авьяаслаг Монголчууд" шоуны 2015 оны буюу эхний улирлын ялагчаар Дархан-Уул аймгаас оролцогч Эгшиглэнт чимээ хамтлаг, 2016 оны буюу хоёрдахь улирлын ялагчаар Орхон аймгаас оролцогч Э.Энх-Эрдэнэ нар шалгарсан.

Э.ЖОНОН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж