Манзуширыг Зайсантай агаарын дүүжин замаар холбоно

Хуучирсан мэдээ: 2018.09.16-нд нийтлэгдсэн

Манзуширыг Зайсантай агаарын дүүжин замаар холбоно

Манзуширыг Зайсантай агаарын дүүжин замаар холбоно

Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж эхэлжээ.

Энэхүү ажлыг УИХ-ын дарга М.Энхболд санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Төв аймгийн төв Зуунмодод зохион байгуулсан “Хөгжлийн түүчээ Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнд энэхүү төсөл ажил хэрэг болж байгаа нь энэ аж.

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төслийг нь боловсруулах ажлыг ирэх оны эхний улиралд дуусгахаар  төлөвлөжээ. Хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлах юм байна.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийд-Богд уулын оргил Цэцээ гүн-Баруун ширээт-Зайсан толгой хүртэл нийт 16.6 км үргэлжлэх  "Cable car"  байгуулахаас гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах аж.

Э.ЖОНОН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж