Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт хамааралтай гадна талбайн газрыг бизнесийн зориулалтаар болон орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад зарахгүй гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээг тухтай авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгоно гэсэн зорилт тавьж, Хавдар судлалын төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулаад байна.
Тухайлбал, Гэмтлийн эмнэлгийг гурван гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгон тохижуулсан. Энэ 2018 онд бүх дүүргийн эмнэлэг, амаржих газруудын гадна талын талбайг тохижуулж дуусгахаар төлөвлөөд буй. Зөвхөн машины зогсоол төдийгүй явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд зэргийг иж бүрнээр нь хийж байгаа юм. Үүнийг Нийслэлийн Засаг даргын эрүүл мэндийн салбарт зориулж байгаа онцгой бодлого гэж хэлж болно.
Энэ онд нийслэлийн төсвөөс 5,0 тэрбум төгрөг зарцуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэл өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна зам талбай, автомашины зогсоолыг иж бүрэн тохижуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 9 дүгээр сарын 15-ны бямба гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтын үйл явцтай танилцлаа. Харамсалтай нь, үндэсний хэмжээний энэ хоёр төвийн гаднах талбайн бүтээн байгуулалт графикт хугацаанаасаа нэлээд хоцорч, хамгийн их удаашралтай яваа тул ийнхүү анхаарал хандуулж, хариуцлага нэхсэн юм.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг “Энигма” компани, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг Улаанбаатар Зам засвар, арчлалт газар гүйцэтгэж байгаа ажээ. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилт 1,6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнх ч үүнтэй ойролцоо. Аль аль нь зам, талбайн тохижилтоос гадна нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болох төлөвлөгөөтэй.
Нийслэлийн зүгээс хөрөнгө гаргаж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, зам, гарцтай, үндэсний хэмжээний томоохон төвүүдийг нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болгож байгаа хэдий ч гүйцэтгэл хариуцсан газрууд нь хангалтгүй ажиллаж, хугацаа алдаж, Эрүүл мэндийн яам ч анхаарахгүй, эдгээр эмнэлгүүдийн удирдлагын зүгээс ч сэтгэл гаргахгүй байгааг хотын дарга анхааруулж байлаа. Ингэж хайнга хандаж байгаа тохиолдолд нийслэлээс гаргасан хөрөнгийг буцаан татаж болохыг ч сануулав.
Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг зургаадугаар сарын 7-нд эхэлсэн ч өнөөг хүртэл дорвитой ажил хийгээгүй байгаа юм. Иймд Улаанбаатар Зам засвар, арчлалт газрыг 10 дугаар сарын 10 гэхэд ажлаа дуусгасан байхыг хотын дарга шаардлаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг хийж буй “Энигма” компанид ч ийм шаардлага тавьсан юм. Аль аль компанид газар чөлөөлөлтийн асуудал үүсээгүй, бэлэн талбайд зам тавьж тохижилт хийхэд ямар нэг бэрхшээл тохиодоггүй атал зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл гурван сар гаруйн туршид хийсэн зүйл бага байгааг зөвхөн хариуцлага дутсаных хэмээн хотын дарга дүгнэлээ. Хэдэн тэрбумын өртөгтэй ажлыг ийнхүү цалгардуулж байгаа учир үлдсэн хугацаанд өдөр, шөнөгүй ажиллах хэрэгтэй. Шаардлага хангаагүй нөхцөлд ажлыг өөр компанид шилжүүлж болно гэдгийг ч хэллээ.
Ингээд дээрх хоёр компани 10 дугаар сарын 15 гэхэд даасан ажлаа бүрэн дуусгах амлалт өгч, хотын дарга ч ажлыг мөн хугацаанд бүрэн хүлээн авна гэдгийг анхааруулав.
Д.ОЮУН
Zochin 2018-09-16 216.162.47.72
ene ym hiidegui companuudiin toog ni tsooloh heregtei
Zochin 2018-09-16 165.84.231.37
ene ym hiidegui companuudiig tsooloh heregtei-
Zochin 2018-09-16 216.162.47.69
Ene ym hiidegui companyuudtai hariutslaga tootsoh heregtei
Zochin 2018-09-16 192.162.242.165
Iimerhuu companyuudiin erhiig huraaj avah heregtei
Zochin 2018-09-16 192.162.242.165
Tsagiin ymiig tsagt ni gedeg shuudee tsagt ni duusgaad huleelgej ogson bol arai ondoo baih baisan
Zochin 2018-09-16 192.230.35.69
shaardlaga tavih ni zuutei demjij baina amjilt husiy
Zochin 2018-09-16 165.84.231.83
Шаардлага тавих нь зөв шүүдээ дэмжиж байна
Zochin 2018-09-16 165.84.231.37
demjij baina shaardah ni zuutei tsagiin ymiig tsagt ni l hiih ni zuutei
Zochin 2018-09-16 147.135.254.228
ysn muuhai humuus ve emnelegiin gadnah tohijilt gesen ug shuudee manai mongolchuud muuhai humuus shuu neeree hariutslaga toots
Zochin 2018-09-16 193.70.46.140
Anhnaasaa hariutslagtai companyuudaar l ymaa hiilgeh baisan ym manai ulsad heden myngan iim hariutskaga baihgui companuud baigaa bol ter bugdiin torgoh heregtei
Zochin 2018-09-16 72.35.247.141
Yg zov hariutslaga tootsoh heregtei demjij baina
Zochin 2018-09-16 198.52.38.4
Demjij baina iimerhuu companuudiin erhiig huraaj avhaas oor arga baihku
Zochin 2018-09-16 165.84.231.37
Oor naidvartai companuud zondoo baigaa shuudee butsaaj tolson tolboroo avaad oor humuuseer hiilgej bolno shuudee tegeed nogoo ym hiigeegui nohduudtei sain temtseh heregtei
Zochin 2018-09-16 104.143.209.99
Bas araichdee 1sariin hugatsaand hiichih ajil hiij chadahgui iimerhuu comanuud baidgaa ineedtei ym hariutslaga toots
Zochin 2018-09-16 72.35.247.196
shaardah heregtei ym hiidegui iim comanuudiin erhiig huraaj av
Zochin 2018-09-16 147.135.254.228
Ed nar odoo mongo togrogoo avchaad zugeer suugaad baihdaa yaadiin hediin eheltsen baisan bol ali hediin duustsan baigaa
Zochin 2018-09-16 165.84.231.83
Mash zuutei hariutslaga tootsoh ni zov
Batbayr 2018-09-16 72.35.247.196
Companuud iim baival manai uls hezeech hogjihgui herees heterjee
Anar 2018-09-16 207.189.31.196
Arai heternee hiih ystoi zuilee tsagt ni l hiih heregtei
Hongorzul 2018-09-16 72.35.247.133
iimerhuu companuudiin erhiin huraaj avah heregtei daraan ymrch hohirol uchruulah ym bilee
Zochin 2018-09-16 72.35.247.133
iimerhuu hotiin hogjild gai saad uchruuldag companuudiin toog tsooloh heregtei
Zochin 2018-09-16 193.70.46.140
Tsagt ni ajilaa duusgasan bol hel am garahgui l baisan ym odoo yaay gehev ene companuudaar humuus ym hiilgehgui bailgui
Zochin 2018-09-16 72.35.247.130
Demjij baina hatuu yrih ni zuutei
Zochin 2018-09-16 207.189.31.198
Demjij baina iimerhuu hudlaa companuudtai hariutslaga tootsoh heregtei
Amaraa 2018-09-16 198.52.38.3
huuhdiin eruul orshih nohtsoltoi zailashgui holbootoi shuudee iim companyd ajil hariutsulj ogoh hereg baihgui
Zochin 2018-09-16 165.84.231.38
arai heterlee iimerhuu nohduuded ym huleelgej ogood demii temtseh shaardlagtai
Enkhamgalan 2018-09-16 165.84.231.37
ymr ulaanbaatariinhaa zamiig tohijuulj baigaa bish neeh tom ym hiigeegui baij neeh huleetstei nohduud shuu erthen tohijuultsan baisan bol iim ym bolohgui l baisan ym ene nohduudtei hatuu yrih heregtei
Zochin 2018-09-16 165.84.231.38
Margaash margaash gedeg nohduudtei adilhan ym baina ymrch hicheel zutgelgui nohduud iim bolhoor l manai uls hogjidogui shuudee hariutslaga toots
Zochin 2018-09-16 72.35.247.132
ali 6saraas ehelcheed yu hiij baisan nohduud ve arai heternee hedhen odriin ajil gej bodhiin
Zochin 2018-09-16 72.35.247.140
Demjij baina amjilt husiy iimerhuu nohduudtei hariutslaga tootsoh heregtei
Zochin 2018-09-16 104.143.209.99
Mash zov demjij baina hariutslaga toots
Zochin 2018-09-16 192.162.242.11
iimerhuu comoanyuudiin toog tsooloh heregtei
Zochin 2018-09-16 198.52.38.4
Ene hudlaa company gesen ner zuusen gazruudiin toog tsooloh heregtei
Zochin 2018-09-16 72.35.247.137
Iimerhuu hudlaa companiuudtai sain temtseh heregtei ter erh ntriin huraaj avaad hariutslaga tootsoh heregtei
Zochin 2018-09-16 193.70.46.140
iimerhuu ajil nertei ym hiij baij hiisen shig hiidegui tiim baij company geed yvd baigaa shuu hariutslaga tootsoh heregtei
Taivanbat 2018-09-16 103.14.38.45
Ene odoo yaasan davartsan comapyuud ve ali 6saraas ehelchihed hiij duusgadagui 1sariin l ajil shuudee ene eh nylhas neeh tom talbaatai bol bish shuudee barag 3sar zugeer suuj baigaa ym baina iimerhuu haritslagagui compayuudiig torgoh ni zuutei
Zochin 2018-09-16 216.162.47.70
mash zuutei iimerhuu hudlaa ajilaa haltuurdaj hiideg company uudad hariutslaga tootsoh heregtei shaardah bish hariutslag tootsoh heregtei
ZOCHIN 2018-09-16 167.114.159.186
Zov shuudee ingej hynaj shalgahgui bol nogoo hed ni haltuurdaad suuld ni ooroo l muu ner zuugeed ulddeg shuudee
Зочин 2018-09-16 103.9.90.131
зөв2 сайн байна угаса зам засварынхан ажилыг дандаа сунжируулдаг сайн ч хийдэггүй улсынх дандаа нэг ийм заваарсан байдыш дэ цагт нь ч ажилаа дуусгахгүй
САСА 2018-09-16 66.181.187.99
УБ хотын даргыг сайн дураараа огцорохыг уриалж байна Хот даяараа тог цахилгаан таслаад,халаалт дулаанаа 9 сарын 15 даа ч өгч чадахгүй түүхэнд байгаагүй ТОМ ТОМ алдаанууд гараад ард олныг гэрт нь хөлдөөж а**х гээд сууж байхадаа ИЧДЭГГҮЙ хүн юмаа ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛМААР БАЙНАА ЮУ ч мэддэгүй Юу ч хийж чаддаггүй ХӨДӨӨ царайлсан хоолны сав
Зочин 2018-09-16 198.52.38.4
Chi yu meddeg bolood yu yriad baigaa ym hiij baigaa huniig engej heleh shaardlaga baidag ymu ter bat uuldee naad ugee hel
Зочин 2018-09-16 103.229.122.4
Энигма , Ундэсний их сургуультайгаа адил дампуу байхдаа.
зочин 2018-09-16 202.179.26.230
16 давхар барилгын үнээр хийж байгаа юм бна.
Mate 2018-09-16 66.181.185.160
3 sariin dotor hiigeegui ajliig 1 sard hiideg mun mundag shuu kkk
Иргэн 2018-09-16 202.126.89.50
Ийм худлаа дүр эсгэхээс өөр чадваргүй малыг сонгосон малчин хотынхон хүртэх ёстойгоо л хүртэж байна даа
Иргэн 2018-09-16 64.119.21.131
Гадна талыг яачиж янзлаад доторхи нь сайжрахгүй шүү дээ.Тэр төрөх эмнэлэгүүдийн ор бол зүгээр аймшгийн киноны яргалалын ширээ шиг юм байна гээд нэгэн эмэгтэй зургыг нь тависан байсан.Тийм аймаар юман дээр эхнэрээ төрүүлж байж өөрөө гадаа цэцэрлэгт хүрээлэнд сууж байн нөхөр баймааргүй байна
содон 2018-09-16 73.71.40.123
шаардлага тавилаа ч гэх шиг. Гэрээ байдаггүй юм уу? Байдаг бол гэрээний заалтаа л барина биз дээ?
Amar 2018-09-16 202.179.27.87
Энэ орк хэзээ зайлж бидний санааг амраах бол.
Зочин 2018-09-16 66.181.186.171
Novshiin enigma, nohoi
monkhbat