Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.16-нд нийтлэгдсэн

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэлнэ

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90 дүгээр тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс шалгалт авахаар товложээ.

Шүүхийн мэргэшлийн хороо нэр дэвшигчдийн бичиг баримтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нягтлан шалгаж байгаа бөгөөд нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай тогтоол, шүүгчийн сонгон шалгаруулалтын нарийвчилсан хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn сайтад байршуулах юм байна.

Нэр дэвшигчдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар баталсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу шалгалт авахаар болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон анхан шатны 50 шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан.

Мөн 84 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 87, 90 дүгээр тогтоолоор гурван шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

Дашрамд сонирхуулахад, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга З.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдсөн тулд түүнийн оронд  Р.Булгамаа, ГБайгалмаа, О.Амгаланбаата зэрэг Ерөнхийлөгчийн хүмүүсийн нэр сонсогдоод удаж байгаа юм.

 Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж