Нохой жилийн өвөл тавлаг уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.16-нд нийтлэгдсэн

Нохой жилийн өвөл тавлаг уу?

Нохой жилийн өвөл тавлаг уу?

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Өнгөрсөн зун хур бороо элбэг, үер устай байсан. Тэгвэл өвөлдөө цас, хүйтний эрч олон жилийн дундаж орчим байна гэж албаны сайтад мэдээлжээ.

Аравдугаар сард. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Ховд, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Увсын ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арваннэгдүгээр сард. Ховд, Завхан, Өвөрхангайн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Дундговийн зүүн, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн баруун ба зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арванхоёрдугаар сард. Ховдын зүүн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Баянхонгорын баруун хойд, Завхан, Сүхбаатарын зүүн, Төв, Хэнтийн хойд, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын зүүн, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд,  Өмнөговийн баруун хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

 Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж