Нийслэл хот даяар тог тасарсан нь нийгмийн сүлжээнд томоохон хэлэлцүүлэг үүсгэлээ. Ингээд энэ асуудлаар хэн юу гэснийг тоймлон хүргэе.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:
-ДЦС-IV тэг зогссон. Улмаар бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ. Тиймээс манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна.
П.ХАШЧУЛУУН:
-Тавдугаар цахилгаан станц, Тавантолгой станцууд, бусад бүх төслүүдийг унагасны гор нь гарч байгаа юм.
Хотод 1.5 тэрбум доллараар тавдугаар цахилгаан станц цоо шинэ станц барьж өгье, Тавантолгой цахилгаан станцыг барьж өгье гээд ирсэн 2 ч төслийг унагаагаад оронд нь Оросоос баахан мөнгө зээлж, нурж байгаа хоёр станцыг засч өгөх гэнэ. Тэр станцуудын хугацаа нь 50 жил болж байгаа, ямар ч найдваргүйг бүгд харлаа, засаад ч нэмэргүй, өчнөөн засвар хийгээд л ийм байна! Шинэ станцуудыг бариулахгүйгээр өдий хүрсэн. Цаашид Улаанбаатар хот эрчим хүч, дулааны ямар ч баталгаагүй болсноо ойлгоцгоолоо. Багануурын ЦС-ыг бас гацааж байгаа!
О.АЛТАНГЭРЭЛ:
-Бяцхан хүүхдүүд тогонд цохиулж нас барахад гүрийгээд үлдсэн эрчим хүчний сайдад цахилгааны тасалдал, томоохон гэмтэл зэрэг ч нөлөөлөхгүй биздээ.
АНХАА:
-ТЭЦ-4 дээр алдаа гаргаж, цахилгаан тасалдуулсан монтер бол бидний эрчим хүчний системийг шинэчлүүлэхээр илгээгдсэн сахиусан тэнгэр юм. Майдар хот маань цахилгаанаа хаанаас татах төлөвлөгөөтэй бгаа вэ? ТЭЦ-4 лав нэмж дийлэхгүй шүү, Багануурын станцыг гацаачихсан байдаг.
Ж.ОЮУНГЭРЭЛ:
-Тавдугаар цахилгаан станц барих тухай яриад 15 жил болж байна . Ньюсом компани бүх судалгаа тооцоог хийгээд мөнгөө босгоод газар олдоогүй. Монголын компаниуд гадныхантай хамтраад өөрсдөө барьж ажиллуулж чадах хэмжээнд оччихсон шүү .Ганцхан төрийн дэмжлэг хэрэгтэй.
Л.НАРАНБААТАР:
-Багануурын цахилгаан станцын төсөл ямар чухлыг одоо ойлгож байна уу?
Б.БАТ