Газраа чөлөөлсөн 23 айл байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Газраа чөлөөлсөн 23 айл байртай боллоо

Газраа чөлөөлсөн 23 айл байртай боллоо

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байсан 23 айл энэ долоо хоногийн пүрэв гаригт шинэ байранд нүүж оржээ. Тэд газраа байраар сольсон иргэд аж. Нэг ёсны гэр хорооллыг барилгажуулах ажлыг дэмжсэн өрх гэж хэлж болох юм байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дээрх дүүрэгт “Хөх сувд” хороолол баригдаж байгаа бөгөөд  31 блок орон сууцаас бүрдэх аж. Эхний ээлжийн барилга ашиглалтад орсон бол II ээлжийн 222 айлын орон сууц 2019 оны II улиралд ашиглалтад орох юм байна.

Нийт 30,6 га газар буюу 408 нэгж талбарт баригдах уг хороололд өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, онцгой байдлын гал унтраах анги баригдахаар төлөвлөгдөж, эдгээрийг 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах аж.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулснаар агаар, хөрсний бохирдлоос ангижирч иргэд тохилог шинэ байранд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж