“Люмино” 20 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

“Люмино” 20 нас хүрлээ

“Пентатотик” наадмын шагналыг дөрвөн удаа хүртэж байсан, реп стилээр дуулдаг “Люмино” хамтлаг 20 нас хүрсэн байна.

Анхны уран бүтээлээ 1998 онд сонсогчдод хүргэж байсан бөгөөд эдүгээ 100 гаруй дуутай болсон аж. Үүнээс ХИТ  парадыг тэргүүлж байсан зарим дуунуудаас нь нэрлэвэл “Намайг дагаад цэнгэ”, “Баярлалаа, ухаарлаа”, “Зам”, “Ирээд буцсан хайр минь” зэрэг олон дууг нэрлэж болно.

Хамтлагийн гишүүд 20 насны ойгоо фэнүүдтэйгээ хамтран тэмдэглэхээр болж, ирэх сарын 19, 20-нд Crocus Event Halld тоглолтоо хийхээр товоо гаргаж, бэлтгэлдээ оржээ.

“Люмино” хамтлагийн гишүүн Баажи буюу Б.Батхишиг цахим хуудсандаа “Манай хамтлаг одоогийн урлагийн залуусын үүд хаалгыг нь нээн өгч, гарч ирэхэд нь илүү амархан болгож өгсөн гэдэгт итгэдэг. Сонсогч нартаа зөв бас гоё хөгжмийн боловсрол олгосон байх гэж боддог. Бидний шинэ уран бүтээлүүд ар араасаа гарч, таны сонорыг мялаасаар байх болно” гэж бичжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж