Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах бодлогыг Засгийн газар барьж буй.
Иймээс энэ онд 80 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон коксжсон нүүрсийг хэрэглээнд нийлүүлэх аж. Сайжруулсан түлш нь нүүрстэй ижил үнээр борлогдох бөгөөд зөрүүг нь төсвөөс нөхнө. УИХ-аас 2018 оны төсвийн хуулийг батлахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад шаардлагатай зөрүү мөнгийг суулгаж өгчээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ