Эрүүлжүүлэх байрыг ашиглах боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байрыг ашиглах боломжгүй болжээ

Эрүүлжүүлэх байрыг ашиглах боломжгүй болжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дэргэдэх албадан эрүүлжүүлэх байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Прокурорын газар нь Мэргэжлийн хяналтын газартай хамтран шалгалт хийхдээ дээрх дүгнэлт гаргасан байна.

Уг байр нь 1931 онд анх ашиглалтад орж байсан бөгөөд эрүүлжүүлэх байр нь хоёр давхар байрны суурийн давхарт байрладаг аж.

Өрөө тасалгаа агааржуулах системгүй, дээврээс нь дусаал гоожиж, мөөгөнцөртсөн, эрүүл ахуй ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй болсон нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзсэн аж.

Өмнө нь Мэргэжлийн хяналтаас дээрх дүгнэлтийг гаргаж байсан ч шинээр байр баригдаагүй тул шаардлага хангахгүй байрыг ашигласаар ирсэн юм байна.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж