Ажил хайж буй иргэн өмнөх сараас өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Ажил хайж буй иргэн өмнөх сараас өсчээ

Ажил хайж буй иргэн өмнөх сараас өсчээ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд наймдугаар сарын эцэст 32.4 мянга болжээ. Үүний 23.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.3 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.2 мянган хүнээр буурч, өмнөх сараас 0.5  мянган хүнээр өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.1 мянга нь Улаанбаатарт, 4.3 мянга нь Хангайн бүсэд, 4.0 мянга нь Баруун бүсэд, 3.5 мянга нь Төвийн бүсэд, 2.2 мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 447 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бол 12.2 мянга нь эмэгтэйчүүд байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж