Газар хөдлөлтөөс Хоккайдо мужид аялал жуулчлал буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөөс Хоккайдо мужид аялал жуулчлал буурчээ

Газар хөдлөлтөөс Хоккайдо мужид аялал жуулчлал буурчээ

Япон улсын Хоккайдо мужид болсон газар хөдлөлт 10 тэрбум иен буюу 90 сая ам.доллартай тэнцэх хохирол учруулсан болохыг шинжээчид тогтоожээ. Мөн энэ тоо өсч болзошгүй хэмээн санаа зовниж байгаа аж.

Учир нь байгалийн гамшиг аялал жуулчлал эрчимждэг үеэр болсонд ийнхүү Хоккайдо мужийн эдийн засагт нөлөөлөх болжээ.

Дэлгүүр хоршоонууд ажиллахгүй, хүн цөөхөн болсон Хакодате боомт

Есдүгээр сарын 13-нд Япон улсын Хоккайдо дох зочид буудлын холбооноос 6.7 магнитудын газар хөдлөлтөөс болж 500 мянган аялагч захиалгаа цуцалсан хэмээн мэдэгджээ. Жил болгон Саппаро хотод зохион байгуулагддаг Намрын баярт хоёр сая хүн хүрэлцэн ирдэг гэх тоо үзүүлэлтийг Хоккайдо мужийн захиргаа бүртгэжээ. Мөн 2017 онд 56 сая жуулчин Хоккайдо мужтай танилцахаар хүрэлцэн ирж байсан талаар судалгааг нийтэд дэлгэж байжээ. Гэвч одоогийн байдлаар аялал жуулчлалаа цуцалсан  хүмүүсийн хүсэлд дарагдаж буйг албаныхан мэдээлээд байна.

“Халуун рашаан, барилга байгууламжид одоо асуудал байхгүй болсон. Гэвч бид аяллаа цуцлуулах хүсэлт авсаар байна” хэмээн Хоккайдо дох зочид буудлын холбооны нарийн бичиг Таканори Матцуока мэдэгджээ.

Мөн Хоккайдо мужид байрлах бусад жуулчдын анхаарлыг татах газрууд ч хөл хөдөлгөөнгүй болж буурсан талаар мэдээлж байжээ. Одоогийн байдлаар албаныхан энэ асуудлын тухай хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа ажээ. Япон улсын Хоккайдо мужийн захиргаа аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарал хандуулдаг аж.

Саппоро хотын Читосе нисэх онгоцны буудал
Намрын баярын нээлтийн өдөр

ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж