Венесуэл улс БНХАУ-тай газрын тос болон бусад эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр /2018.09.14/ БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо айлчилж ерөнхий сайд Ли Кэчянтай уулзсан аж.
Уулзалтаар Венесуэл улс БНХАУ-д Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ СиноВенса төслийн 9.9 хувийг зарахаар болсон хэмээн мэдэгджээ. Мэдэгдэлд БНХАУ болон Венесуэл улс нь Оринокод орших Аяакучо 6 хэсэгт орших газрын тосны арвин нөөцтэй бүсэд олборлолт явуулах эрх олгосон талаар албан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. БНХАУ Аяакучо хэсэгт гурван зуун суваг ухаж СиноВенса хамтарсан төсөлд 184 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян Мадурод хямралд нэрвэгдсэн Венесуэл улсад чадах бүхнээрээ туслах болно хэмээн хэлснийг Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолж байна.
Газрын тосоор нөхөн барагдуулах нөхцөлтэй зээл нь Хятад улсад ирэх арван жил эрчим хүчний асуудалд санаа зовохооргүй болгож байгаа аж.
Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар БНХАУ Венесуэлд нийт 50 тэрбум ам.доллар зээлсэн хэмээн үзэж байгаа ба үүнийг газрын тосоор нөхөн барагдуулах нөхцөлтэйгөөр байгуулсан хэмээн дүгнэсэн. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сард Венесуэл улсын Сангийн сайд Хятадын хөгжлийн банкнаас 250 сая ам.доллар зээлж байгаагаа мэдэгдсэн ба үүнийг газрын том олборлоход зориулна хэмээн мэдэгдсэн юм. Мөн Хятадаас өмнө нь 5 тэрбум ам.долларын зээлийн тусламж хүсэж байсан боловч одоо болтол аваагүй аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ