Уулархаг нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Уулархаг нутгаар цас орно

Уулархаг нутгаар цас орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд цаг агаар сэрүүсэж, цас орох нь ээ. Тодруулбал, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар  секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж