Худалдааны дайн үргэлжилсээр л…

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Худалдааны дайн үргэлжилсээр л…

Худалдааны дайн үргэлжилсээр л…

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд  200 тэрбум ам.долларын татвар ногдуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн Пүрэв гаригт /2018.09.13/ Трамп Цагаан ордонд худалдааны дайны талаар өөрсдийн зөвлөхүүд болох Сангийн нарийн бичиг Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтезир болон Вүлбур Росс нартай уулзсан аж.

Уулзалтын үеэр ерөнхийлөгч Трамп 200 тэрбум ам.долларын татвар ногдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэрэгжүүлэх талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Одоогийн байдлаар АНУ БНХАУ-тай энэ талаар хэлэлцээрт хүрэх гэж зөвшилцөж байгаа боловч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм.

Өмнө нь АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд 5-25 хувьтай тэнцэх 50 тэрбум ам.долларын татвар ногдуулж хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн Трамп 200 тэрбум ам.долларын татвар дээр нэмж 267 тэрбум ам.долларын татвар ногдуулж болзошгүй талаар энэ сарын эхээр сэтгүүлчдэд дурдсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж