С.Эрдэнэ өрийн асуудлаар асуулга тавив

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ өрийн асуудлаар асуулга тавив

С.Эрдэнэ өрийн асуудлаар асуулга тавив

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Монгол Улсын өрийн асуудлаар асуулга тавьжээ. Асуулгад  "Эдийн засгийн өсөлт 2018 оны хагас жилийн байдлаар 6.1 хувьд хүрснийг Засгийн газар байнга онцолж ярих болсон. Өнөөдөр дэлхийн эдийн засаг сэргэж, гадаадын зах зээлийн эрэлт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь Монгол Улсын эдийн засагт сэргэлт авчирч, зэс, алт зэрэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ өсч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа. Нөгөө талаас олон улсын донор орнуудаас их хэмжээний валют манай улсад орж ирсэн. Эдийн засгийн таатай нөхцөлд Монгол Улсын өр яагаад өсөөд  байна вэ.

Монгол Улсын гадаад өр 2016 оны зургадугаар сард 24 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны зургадугаар сард 27 тэрбум 245 сая ам.доллар болж даруй 3 тэрбум 500 сая ам.доллараар нэмэгдсэн шалтгаан"-ыг тайлбарла гэжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж