Рианнагийн дотуур хувцасны шоу загварын тайзанд хувьсал хийж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Рианнагийн дотуур хувцасны шоу загварын тайзанд хувьсал хийж байна

Рианнагийн дотуур хувцасны шоу загварын тайзанд хувьсал хийж байна

Энэ оны эхээр дуучин Рианна “Savage X” хэмээх өөрийн дотуур хувцасны брэндийг танилцуулсан билээ. Гарсан даруйдаа маш өргөн цар хүрээг хамарсан загвартай түүний дотуур хувцаснууд олны таашаалыг хүртсэн бөгөөд одоо Нью-Йоркийн загварын долоо хоногт янз бүрийн царай зүс, бие галбиртай, өндөр жингийн хувьд ч харилцан адилгүй моделиудынхаа хамт анх удаа оролцож байна.Бүр тэдний хоёр нь жирэмсэн гэнэ.

Дуучин маань өөрийнхөө энэхүү коллекцоороо тухайн хүний өөртөө итгэх итгэл ба хүч чадлыг илэрхийлэх байх гэж найдаж байгаагаа дурджээ. Түүний шоунд оролцоогүй моделиуд ч гэсэн загварын тогтсон дүрмийг эвдэж чадсан түүний загваруудыг шагшин магтаж байна. Тэрээр арьсны өнгө, өндөр нам, биеийн хэлбэр, жин зэргийг үл хамааран бүхий л төрлийн эмэгтэйчүүдэд зориулан дотуур хувцаснуудаа урласан бөгөөд “Би заавал Victoria’s Secret-ийн охид шиг байх албагүй. Яг одоо би өөрийнхөө урласан дотуур хувцастай үнэхээр өөртөө итгэлтэй бас маш таатай байна” хэмээн зургаадугаар сард Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс