Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон МҮЭХ-ны Багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Талууд тохиролцоонд хүрсний дагуу ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хичээл хэвийн үргэлжлэхээр болж байна.
БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.БАЯРСАЙХАН:
-Үйлдвэрчний эвлэлээс хугацаагүй ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Өнөөдрөөс албан ёсоор ажил хаялт зогсохоор боллоо. Ирэх даваа гаригт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор хэвийн үргэлжилнэ. Мөн 2019 оны нэг сарын нэгнээс шат дараалалтайгаар 2020 он хүртэл нэмнэ.
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЭХ-НЫ ДАРГА Ж.БАТЗОРИГ:
-МҮЭХ-ээс байгууллагаас хэлэлцээрт орж тодорхой асуудлыг тохирч чадлаа. Багш нарын цалин хөлс бусад салбараас доогуур байсан. Талууд тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Тиймээс 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс ажлын ачааллыг үнэлдэг болно. Жишээлбэл, нормоос давсан хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс олгоно. Ирэх онд багш нарын цалинг 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь 2014 оноос хойш багш эмч нарын цалингийн ялгаа 4.3 хувь байсан. Мөн төрийн үйлчилгээний албан хаагч 25 мянган хүний цалинг ижил хэмжээнд авчирлаа. Засгийн газрын талаас багш нарын цалинг 2019 онд 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлнэ тохиролцоонд хүрлээ. Бидний тавьсан шаардлага хангалттай хэмжээнд хүрээгүй ч тодорхой хувиар цалин нэмэх боллоо.
Холбоотой мэдээ