ОХУ-ын Байгал нуур орчмын Цугол бүс нутагт “Восток-2018” хөрш гурван улсын хамтарсан цэргийн сургуулилт үргэлжилж байна. Тэгвэл ОХУ, Хятад, Монгол Улсын хамтарсан цэргийн сургуулилт дээр ерөнхийлөгч Владимир Путин очиж, армийн зарим алба хаагчдыг одон тэмдгээр шагнажээ. “Tass” агентлагт мэдээлснээр Монгол Улсын хоёр офицер, Хятад болон ОХУ-ын дөрөв дөрвөн цэрэг тус бүр одон тэмдгээр шагнуулсан байна. Шагнал гардуулах ажиллагаа цэргийн жагсаал, сургуулилтын төгсгөлд болжээ.
1981 оноос хойших ОХУ-ын зохион байгуулж буй хамгийн том цэргийн сургуулилтад 300 мянга гаруй бие бүрэлдэхүүн оролцож буйгаас Хятадаас 3200, мөн Монголоос тодорхой тооны цэрэг оролцож буй. Цэргийн сургуулилт есдүгээр сарын 11-17-ны хооронд ОХУ-ын алс зүүн хязгаарт болж байна.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ