Мөөг судлалыг эрчимтэй хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Мөөг судлалыг эрчимтэй хөгжүүлнэ

Мөөг судлалыг эрчимтэй хөгжүүлнэ

Дэлхийн 18 орны 100 гаруй судлаачдын хамтран гаргасан мөөг судлалын судалгааны тайланд өгүүлснээр, Хятад улс энэ чиглэлийн судалгаагаараа дэлхийд тэргүүлж байгааг онцолжээ. Өнгөрсөн оны байдлаар, дэлхийн хэмжээнд 2000 гаруй төрлийн мөөгийг нээн илрүүлж, судалсны 362 төрлийнхөд нь хятад судлаачид ажилласан байна. Тухайлбал, байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг нийлэг эдлэл, гялгар уутаар тэжээлгэдэг нэгэн төрлийн мөөгийг Пакистанд ажиллаж буй Хятадын судлаачид нээсэн байна.

Одоогийн байдлаар, БНХАУ-д хоол хүнсэнд хэрэглэж болох 1789 төрлийн мөөгийг судалж, бүртгэсэн байдаг агаад түүнээс 798-ыг нь эмийн зориулалтаар, анагаах ухаанд ашиглаж байна. БНХАУ нь мөөгний томоохон экспортлогчдын нэг, дэлхийн зах зээл дэх нийт бүтээгдэхүүний 75 хувийг хангадаг, зөвхөн өнгөрсөн оны байдлаар 3,84 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Нөгөө талаар, мөөг тариалах, худалдах, дэлхийн зах зээлд гаргах салбар 25 сая ажлын байр бий болгож байдаг аж.

Уг судалгааны тайланд дурдсанаар, мөөг судлалын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаараа ч тус улс тэргүүлдэг, цаашид энэ чиглэлийн олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж