Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


-Сүүлийн үед та хаагуур, юу хийж байна даа. Хөдөөгүүр л байгаа  сурагтай?

-Хотын даргын ажлаа өгснөөс хойш хөдөө  амьдарч байгаа.

-Одоогийн Засгийн газар, төрийн эрх баригчдын талаар та ямар бодолтой байна вэ? 

-Монгол эдийн засгийг "Номхон далай дунд оршиж байна" гэж  У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг манай нам хэлчихээгүйд би үнэхээр харамсаж байна. Багтаамж багатай жижиг эдийн засагтай улс орон гадагшаа харсан, хоёр том хөршийнхөө зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргадаг эдийн засгийн бүтэц тогтолцоотой байхаас өөр аргагүй. Багтаамж багатай зах зээл бүхий эдийн засаг дотогшоо харсан тогтолцоотой тохиолдолд хоёр хөрш шиг аварга том зах зээлтэй өрсөлдөн оршин тогтнох ямар ч боломжгүй. Шалбааг ус шиг зах зээлд наад зах нь ямар инноваци амилах юм бэ. У.Хүрэлсүх үүнийг олж харсан шиг байна. Бусдаар бол  У.Хүрэлсүх сүржигнэхээс өөр зүйлгүй байна. Хойд Солонгос хоригт орж манайхны аз шовойж байх шив. У.Хүрэлсэх төрийн, эдийн засгийн бодлогыг үндэсний үйлдвэрлэгчдээ, хоёр хөрш болон олон улсын зах зээлд гаргадаг болгох стратегийг хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол нэн тэргүүнд төрийг авлигагүй болгох хэрэгтэй. Эс тэгвэл төрийн томчууд нь валютын нөөцөөрөө тоглоод дуусна.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээс унших боломжтой


Б.ГАНХУЯГ: 2019 ОНД 2.9 САЯ ИРГЭНД НОГДОЛ АШИГ ХҮРТЭЭХ ЗОРИЛТ ХЭВЭЭРЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн  нүүрсний нөөц найман тэрбум тоннд хүрсэн тухай таатай мэдээлэл байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.

 -“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд баталсан. Үүний дагуу ямар ажил хийгдэж байна вэ?

-УИХ-аас Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд  төрийн ажиллагаатай холбоотой гацах мөн хөрөнгө оруулагчдын хувьд үл итгэлцэл бий болсон зэрэг байдал олон нийтэд ажиглагдаж байсан болов уу. Тэгвэл төр нэг талдаа гарч шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчид болон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд таатай нөхцөл бүрдсэн гэж тодотгож болно.  УИХ-аас тогтоол батлагдсантай холбоотойгоор IPO хийх бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээс унших боломжтой.


Г.НАРАНБААТАР: ГЭРЛЭЛТ БОЛ МЭДРЭМЖ БИШ ШИЙДВЭР

naranbaatar

Өнөөдөр Монголын нийгэмд хэчнээн бүл салж, хэчнээн амьдрал зэрэмдэг болж байгаа бол гэж бодохоор хааяа сэтгэл эмтэрмээр. Хүн бүр энэ сэдвийг хөндөхөөс, энэ сэдвээр ярилцахаас зайлсхийнэ. Гэхдээ хүн бүрийн зүрх сэтгэл шаналдаг энэ сэдвээр сэтгэлзүйч Г.Наранбаатартай ярилцлаа. 

-Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж. Энэ бүхнээс манай улсад гэр бүлийн салалт онцгой анхаарах шаардлагатай сэдэв болсон нь харагдана.Бид өнөөдөр гэр бүлдээ хэр их анхаарал тавьж байна вэ?

-Гэр бүл гэдэг бол асар өргөн хүрээг хамрах том сэдэв. Эхнэр, нөхөр хоёр дэр нэгтгэж гэр бүл болсон цагаасаа эхлэн нэг бие болдог. Тиймээс хэрүүл маргаанд хэн нэгэн нь ялдаггүй. Сэтгэлзүйч хүний хувьд өдөр тутам гэр бүлийн харилцааны зөрчилтэй хүмүүстэй уулздаг. Нийгэмд хамгийн их хурцаар тавигдаж байгаа асуудал бол гэр бүл салалт, түүнийг дагасан хор уршиг. Бид өглөө, орой бүр тогтмол шүдээ угаадаг. Гэтэл амны хөндийн эрүүл мэндээсээ дорд бид гэр бүлийн харилцаагаа үздэг болжээ. Сар бүр үгүй юм гэхэд улиралд нэг удаа манай гэр бүлийн харилцаа ямар байна вэ, би хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байна, эхнэр, нөхөр бид хоёрын харилцаа ямар байна вэ гэж ихэнх гэр бүл анхаарал хандуулахгүй байгаагийн улмаас өнөөдөр нийгэмд гэр бүлийн салалт ихээр бий болж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээс унших боломжтой

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж