Лондонгийн дэлгүүрүүд хууль бус бараа худалджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Лондонгийн дэлгүүрүүд хууль бус бараа худалджээ

Лондонгийн дэлгүүрүүд хууль бус бараа худалджээ

Лондон худалдааны стандартыг хянах /LTS/ байгууллагаас  Их Британийн нийслэл Лондон хотноо үйл ажиллагаагаа явуулж буй 2500 гаруй дэлгүүрт туршилтын журмаар худалдан авалт хийхэд 18 наснаас доош насныханд зарахаар хориглосон бараа бүтээгдэхүүнийг борлуулж байсныг илрүүлжээ. Үүнээс 285 дэлгүүрт хууль бус худалдаа наймаа хийгдсэн эсэхийг тогтоосон бөгөөд эдгээр дэлгүүр хутга мэс болон согтууруулах ундааг хүүхэд болон өсвөр насныханд ямар ч хараа хяналтгүйгээр худалдан борлуулж байжээ. 2018 он гарснаар Лондон хотод хутга бүлэлттэй холбоотой 64 хэрэг бүртгэгдсэн.

“Бид өөрсдийн гудамжаа гэмт хэргээс сэргийлье гэвэл хүүхдүүдийн гарт эдгээр аюултай зэвсгийг оруулахгүйн тулд хичээн ажиллах ёстой” хэмээн Лондон хотын гэмт хэрэгтэй тэмцэх албаны орлогч Софи Линден ярьжээ.

26 цагдаагийн ажилтан сайн дураараа туслах 12-17 настай хүүхдүүдийн хамтаар дэлгүүрээс хутга, согтууруулах ундаа болон тамхи зэрэг насны хязгаар тогтоосон бүтээгдэхүүнүүдийг хүүхдүүдэд зарж борлуулж байсныг илрүүлсэн ба дэлгүүрийн эздийг таван мянган фунт.стерлингээр торгож эсвэл зургаан сараар хорих ялаар шийтгэх ажээ.

“Лондон хотын дэлгүүрүүд 13 настай хүүхдүүдэд хутга мэс зарж байгаад үнэхээр урам хугарч байна” гэж Лондон худалдааны стандартыг хянах байгууллагын төлөөлөгч Триш Бурлс мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж