“Чиндао-2018” олон улсын далайн технологийн үзэсгэлэн энэ сарын 12-нд нээлтээ хийсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд “Шинжлэх ухаан, технологийг ашигласан далай, инновацийг бүтээх мөрөөдөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах аж. Түүнчлэн энд далайн барилга байгууламжийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, далайн ажиглалт, тандан судалгаа, далай тэнгисийн байгаль орчныг хамгаалах, усыг цогцоор нь ашиглах гэх мэт олон шинжлэх ухааны ололт амжилт, бүтээгдэхүүнүүд нэг дор цуглажээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ