Ц.Цогзолмаа: Даваа гаригаас ажил хаялтыг зогсоохоор ажиллаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ц.Цогзолмаа: Даваа гаригаас ажил хаялтыг зогсоохоор ажиллаж байна

Ц.Цогзолмаа: Даваа гаригаас ажил хаялтыг зогсоохоор ажиллаж байна

Багш нарын ажил хаялтыг зогсоох зорилгоор  холбогдох газрууд  хамтарсан ажлын хэсэг байгуулан зөвшилцөж буй. Уг хэлцэл ямар түвшинд байгаа талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа.

Тэрбээр “Хамтарсан ажлын хэсэг багш нарын ажил хаялтыг зогсоох асуудлаар тасралтгүй ажиллаж байна. Энд хэд хэдэн асуудал байгаа. Багш нарын зүгээс нийтлэг байдлаар хэд хэдэн чухал саналууд тавьсан. Тухайлбал, 2014 онд Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл арилгаагүй. Багш нар энэ зөрүүг 2018 онд багтаагаад арилгаад өгөөч гэж хүссэн юм. Санал дээр ажлын хэсэг сууж, 4.3 хувийн зөрүүнд хамрах нийт хэдэн багш байгаа талаарх нэгдсэн мэдээлэл гаргалаа. Хоёр талаас нийт багш нар энэ зөрүүнд хамрагдаж байна гэдэг санал нэгдсэн. Тиймээс зөрүүг 2018 онд арилгах ямар боломжийг хамтарсан ажлын хэсэг судалж байна.

Энэ сараас цалин нэмэгдүүлэхдээ ачааллыг нь бодолцож, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-12 хувиар өсгөсөн. Гэтэл нөгөө талд яг багш нартай адилхан ачаалалтай ажилладаг харуул, манаач, жижүүр, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг нэмэгдэлд оруулаагүй үлдсэн юм. Хамтарсан ажлын хэсэг 23 мянган үйлчилгээний ажилчдыг 8-12 хувиар цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Энэ бүхнийг шийдэхэд 14.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ зардлыг салбар хоорондын зохицуулалтаар шийдэх ямар гарц байна гэдэг дээр Засгийн газар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг дээр нэгдсэн шийдвэрт хүрч, Сангийн яаманд хамгийн сүүлийн байдлаар саналаа хүргүүлсэн. Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсэг баталгаажуулчих юм бол үндсэндээ  ирэх даваа гаригаас ажил хаялтаа зогсооно гэсэн чигтэй, хүлээж байна. Одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн тодорхой байдлаа саналаа нэгтгэж байгаатай холбогдуулан, өнөөдөр Нийслэлд 12 сургууль, гурван цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байгаа. Ирэх даваа гаригаас хичээл оролтыг жигдрүүлэхийн төлөө ажиллаж байна" гэлээ.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Багш 2018-09-14 122.201.31.153

Цогзолмаа гэж энэ тэндхийн баяр ёслол, нээлтэд оролцож явдгаас захын сургуулиудаар үзэгдэггүй

Зочин 2018-09-14 122.201.31.153

Цогзолмаа гэж энэ тэндхийн баяр ёслол, нээлтэд оролцож явдгаас захын сургуулиудаар үзэгдэггүй

Salbariin ajiltan 2018-09-14 150.129.142.138

Bolovsroliin salbariig samarch baigaa said guai ajlaa meddeg, chaddag hund ni ugvul taarna daa. Buten neg jil yu hiisen be? Bagsh nar ajil hayh ni zuv shuu dee. Herev said ene salbart orj irehdee zuv bodlogotoi orj irsen bol arai ch ingej unaltand orohgui baisan bolov uu. Namiin nereer said bolj toglood, 4 salbariig amjilttaigaar nuraalaa daa. Odoo bolson bol yavaad ugvul said tanii zugees hiisen zuv alham bolno.

БОРЛОДОГГҮЙ ХЯТАД БАРАА ШИГ 2018-09-14 150.129.143.182

Одоогийн багш нарын нэр хүнд ч хүүхэд, эцэг эхчүүдийн дунд их уналаа даа. Яг л борлодоггүй хятад бараа шиг боллоо доо. Одоогийн багш нар сэтгэлгүй болсон гэлцэх юм. Дээр үеийн багш нар зүрх сэтгэлээрээ ажиллаж байсан гэлцэх юм. Энэ нийгмийн ч буруу их бий дээ. ХҮН БҮР ХУВИА БОДОХ явдал манай нийгмийн үндсэн хууль.

Зочин 2018-09-14 66.181.184.56

цогзолмаа сарангэрэл гэж нэг урагшгүй хоёр юм байнаа юу хийж байгаа нь мэдэгдэхгүй эмнэлгээр ээ явад үзээч новшийн авгай минь

зочинзочин 2018-09-14 182.160.37.117

сонин царай

Зочин 2018-09-14 202.126.89.32

Муусайн багш нарыг хуурчих гээд л байх юм аа?

Иргэн 2018-09-14 66.181.168.220

Ингэж невр, стрессээ барж байх гэж. Сайд болохын тулд үхэхээс наадхыг л хийцгээх юм. Их л том ашиг сонирхол байгаа л даа. Хүн гэдэг амьтан мөнх амьдрахгүйгээс хойш ард иргэдийнхээ төлөө хэдхэн жилийг үнэн сэтгэлээсээ зориулаад ажиллачихвал их буянтай үйл болно доо.

иргэн 2018-09-14 64.119.21.34

цалингаа нэмж чадахгүй бол огцор. Өөр хүн чадна