Жак Ма: Алибабагаас илүү ихийг хийх эрмэлзэл байна

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Жак Ма: Алибабагаас илүү ихийг хийх эрмэлзэл байна

Жак Ма: Алибабагаас илүү ихийг хийх эрмэлзэл байна

Алибаба группийн үндэслэгч Жак Ма энэ долоо хоногт тэтгэвэртээ гарах болсон нь дэлхий нийтийг гайхшируулсан явдал болсон билээ. Өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор тэтгэвэртээ гарах болсноо мэдэгдсэн юм. Тэрбээр 2019 албан үүргээ хүлээлгэн өгөхөөр болсон бөгөөд түүний халааг Даниел Зханг авахаар болсон буй.

Тэгвэл энэ долоо хоногт ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн Жак Магаас яагаад “Би тэнд суугаад юм идэж байгаа залуу Жак Магаас нэг зүйл асуумаар байна. Чи яагаад эрт тэтгэвэртээ гарах болов?” гэж Путин асуужээ.

Түүний энэ асуултад Жак Ма өөрийгөө залуу биш гэдгээ учирлаад “Би 54 насны төрсөн өдрөө Орост өнгөрөөсөн. Алибабаг 19 жилийн турш хариуцан ажиллаж тодорхой амжилтад хүрсэн. Гэвч надад үүнээс ихийг хийж бүтээх эрмэлзэл байна. Боловсрол болон сайн үйлсийн аян гэх мэт” гэж Жак Ма хариулжээ.

“Чи надаас залуу шүү дээ, Би аль хэдийн 66 нас хүрсэн” хэмээн Путин инээмсэглэн  хариулсан байна. БНХАУ-ын Алибаба групп, ОХУ-ын Mail.ru компанитай хамтран интернет худалдааны бизнес эрхлэх гэрээнд гарын үсэг зурж байгуулсан билээ. Мөн Жак Ма ерөнхийлөгч Владимир Путинд хандаж цаашдын хамтын  ажиллагааны тухай дурдсан байна. Үүнд БНХАУ-ын Засгийн газрын зүгээс баримталж буй Торгоны зам төсөлд Оросын талыг хамтран ажиллахыг хүссэн талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: SCMP
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж