Италийн шигшээ хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Италийн шигшээ хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байна

Италийн шигшээ хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байна

Итали болон Болгар улсад зохион байгуулагдаж буй волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр тэмцээнийг зохион байгуулагч орон Италийн шигшээ баг Бельгийн шигшээ багтай тоглож ялалт байгуулснаар А хэсгийг хоёр хожилтой тэргүүлж эхэллээ. Италийн шигшээ баг Бельгийн шигшээ багийг гурван сетэд буулгаж авсан. Бельгийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтондоо хүчирхэг Аргентины шигшээ багийг хожоод байсан юм. Тэгвэл энэ хэсэгт Италийн шигшээ багт эхний тоглолтонгдоо хожигдоод байсан Японы шигшээ баг БНДоминикан улсын шигшээ багийг 3-0 харьцаатай хожиж эхний хожлоо авчээ.

  • БНДоминикан 20-258 16-258 16-25 Япон
  • Итали 25-20, 25-17, 25-16 Бельги

В хэсэгт Канад, Бразилын багууд хэсгийн хоёр дахь хожлоо авсан байна. Канадын шигшээ баг Африк тивийн төлөөлөл Египетийн шигшээ багтай тоглож буулгаж авсан бол Бразил болон Францын шишээ багуудын тоглолт маш өрсөлдөөнтэй, сонирхолтой өрнөж таван сетэд ялагч тодорсон. Эхний хоёр сетэд Бразилын шигшээ баг хожил байгуулж чадсан ч дараагийн сетээс Францын шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж сетийн харьцааг тэнцүүлж чадсан. Гэвч Францчууд шийдвэрлэх нэмэлт сетэд эргэн ирэлтээ хадгалж чадалгүй 12-15 харьцаатай хожигдсон.

  • Египет 25-27, 28-30, 19-25 Канад
  • Бразил 25-20, 25-20, 21-25, 23-25, 15-12 Франц

АНУ-ын залуус дахиад л хүнд хэцүү таван сет тоглож Австралийн шигшээ багийг хожлоо. Ингэснээр АНУ-ын шигшээ баг С хэсэгт хоёр тоглолт хийж хоёр хожилтой болоод байна. Тэгвэл дэлхийн аваргын эхний тоглолтоо АНУ-ын эсрэг хийж таван сет тоглож хожигдсон Сербийн шигшээ баг Камеруны шигшээг гурван сетэд хожиж эхний хожлоо авчээ.

  • Камерун 28-30, 16-25, 17-25 Серби
  • Австрали 23-25, 20-25, 25-22, 25-23, 10-15 АНУ

D хэсэгт Польш болон Ираны шигшээ багууд 2 хожилтой тэргүүлж байна. Дэлхийн аварга цолоо хамгаалан оролцож буй Польшийн шигшээ баг Америк тивийн төлөөлөл Пуэрто-Рикогийн шигшээ багийг гурван сетэд хожсон бол Ираны шигшээ баг тэмцээний зохион байгуулагч Болгарын шигшээ багийг талбайд нь буулгаж авч хөгжөөн дэмжигчдийг нь гомдоолоо.

  • Пуэрто-Рико 14-25, 12-25, 15-25 Польш
  • Иран 25-22, 25-20, 22-25, 25-19 Болгар

Дэлхийн аваргын хэсгийн тоглолтууд ирэх 18-нд өндөрлөнө. Хэсэг тус бүрээс эхний дөрвөн баг нь дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох бол хэсгийн сүүлийн хоёр багууд нутаг буцна. Одоогийн байдлаар А хэсэгт Италийн шигшээ баг хоёр хожилтой байгаа бол Бүгд Найрамдах Доминикан улсын шигшээ баг хоёр хожигдолтой хүнд байдалд ороод байна. В хэсгээс Бразил, Канадын шигшээ багууд хоёр хожилтой байгаа бол Египетийн шигшээ баг хоёр хожигдолтой, С хэсгийг АНУ-ын хоёр хожилтой тэргүүлж Австралийн шигшээ баг хоёр хожигдолтой хэсгийн сүүл мушгиж байна. Харин D хэсэгт Польш Ираны шигшээ багууд хоёр хожилтой дараагийн шатанд шалгарах итгэл найдвараа хадгалан үлдсэн бол Пуэрто-Рикогийн шигшээ баг нутаг буцахад ойрхон болж байна.

ӨНӨӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

  • Финланд – Куба: 22.00 цаг
  • Япон – Словени: 23.00 цаг
  • Австрали – Камерун: 23.00 цаг
  • Франц – Египет: 01.30 мин
  • Болгар – Пуэрто-Рико: 01.40 мин
  • Аргентин – БНДоминикан: 02.30 мин
  • ОХУ – Тунис: 02.30 мин

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж