Амазоны ерөнхийлөгч орон гэргүй хүмүүст 2 тэрбум доллар хандивлана

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Амазоны ерөнхийлөгч орон гэргүй хүмүүст 2 тэрбум доллар хандивлана

Амазоны ерөнхийлөгч орон гэргүй хүмүүст 2 тэрбум доллар хандивлана

Амазон компанийн ерөнхийлөгч Жефф Безос орон гэргүй хүмүүст туслах, шинэ сургуулиуд барих  зорилгоор “DAY 1”хэмээх сан байгуулж тус сандаа хоёр тэрбум ам.доллар хандивлаж  буй тухайгаа өөрийн твиттэр хуудаснаа бичжээ.

Тэрээр мягмар гарагт өгсөн ярилцлагадаа “Тус сан нь орон гэргүй хүмүүст туслах, бага орлоготой иргэдийн хүүхдүүд суралцах сургууль барих зэрэг үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус сан байх болно” хэмээн дурджээ. Ноён Безос 1994 онд Амазон компанийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ сарын эхээр компанийн нийт хөрөнгө нэг их наяд ам.долларт хүрсэн нь Apple компанийн дараа буюу хоёрдугаарт жагсч байна. Хэдийгээр хоёр тэрбум ам.доллар их мөнгө боловч  хэдэн арван тэрбум доллар сайн санааны үйлст хандивладаг байсан Билл Гэйтс, олон нийтийн сүлжээ компанийнхаа хувьцааны 99 хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулж байгаа Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг зэрэг тэрбумтнуудын дэргэд түүний хандивласан мөнгө юу ч биш гэж хэвлэлүүд бичиж байна.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ:  BBC

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж